Хатуу ч гэлээ үнэн мэт үгсийг Монгол хүн танд зориулжээ
Нэг монгол ганцаараа бол “Унтана”.
Хоёр монгол “Хэрэлдэнэ”.
Гурван монгол “Зодолдоно”.
Дөрвөн монгол “Талцана”.
Таван монгол “Алалцана”.
Хамгийн сайн чаддаг зүйл: Хэрүүл хийх.
Хийж чаддаггүй зүйл: Хөдөлмөрлөх.
Дутагдалтай тал: Эхэлснээ дуусгадаггүй.
Сайн тал: Шүүмжлэлт сэтгэлгээ.
Бидний сэтгэлгээнй онцлог: Цэцэрхэж маргалдах.
Хувь хүний онцлог: Өөрөөрөө бахархаж, илүүрхэх.
Зан төлөв: Уурлаж омогдох, цухал ихтэйгээр байх.
Царайны төрх: Баргар, бараан.
Царайны төрхөд үл үзэгдэх зүйл: Чин сэтгэлийн инээмсэглэл.
Бидний хамгийн сайн хийж чаддаг зүйл: Худлаа ярьж хулхидах, хэлснээсээ буцах, амласан зүйлээ “таг санах”.
Ерөнхий төлөв: Орон гаран, ихэнхдээ гаран гаран.
Амьдралын ихэнх цагаа: Баярлаж, жаргаж баяр тэмдэглэж өнгөрүүлэх өрнүүн их хүсэлтэй.
Туйлын хүсэл: Байнга сайхан харагдаж, “брэндлэг байх”.
Хобби: Бусдыг буруутгаж, тас хараас “цав цагаанаараа” гарах.
Ажлын ихэнх цагийг: онлайн тоглоом тоглож, чаталж, олон нийтийн сүлжээгээр хэрэх, зураг үзэж кайф авах,
Ажлын байрандаа: Олноороо “одууд” ярих, өнгөрсөн баларсан амьдрал, хэнд ч хэрэггүй сургамж нэгнийгээ хүсээгүй байхад өгөх, болсон болоогүй туршлага гэх зүйлээ хуваалцах, бодлоо тулгах. Гэртээ: Зурагт үзэн “ялхайх”, гиюүрэн толгой гудайх, хүмүүсийн сайхан амьдарч байгааг бодон гутран хэвтэх. Гэр бүлийнхнийгээ шүүмжлэх. Хэл ярианы онцлог: Мэргэн түргэн.
Эрэгтэйчүүдийнх нь туйлын хүсэл: Олон авгайтай, цөөн хүүхэдтэй, нэг ч хадамгүй байх. Гэнэт их мөнгө олон баяжих.
Эмэгтэйчүүдийнх нь туйлын хүсэл: УИХ-д олноор суух, эрчүүдийг хүссэнээрээ байлгах. Дэлгүүр дотор амьдрах.
Хүүхдүүдийн туйлын хүсэл: Ерөнхийлөгч болох.
Төсөөлөл: Их мөнгө олоод түүнийг хэрхэн зарцуулахаа бодож төсөөлөх, түүндээ баясах.
Мөрөөдөл: Бэрдтэй уулзах.
Мэдээлэлд хандах хандлага: Муулалт, цуурхал, хов жив, хэрүүл, маргаан, тэмцэл гарвал сувгаа солихгүй үзнэ. Зурагтайгаа ярина.
Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг /фейсбүүк төвөөс устгасан байсан тул дахин нийтлэв/
URL: