ИНЕГ-ын албан тасалгаанд архидаж, ажилтнаа “Ална” хэмээн занасан Нэргүй гэгч хуучин дарганцар нь цагдаад шалгагдаж байна

2013031804t

Иргэний нисэхийн ерөнхий газар гэж нэг завхарсан  байгууллага  байх юм. Жилийн жилд идэж уусан, архидсан, эх захаа алдсан хэл аманд өртөнө. Нэг эхийн эвэр доргивол мянган үхрийнх нь ч доргиж л байдаг хойно, тэнд  архины лонх хангинахад л  хаа холын Хөвсгөл, Увсад дуулдаж байна. Хэтрүүлэл хэмээн эндүүрэв. Цахим сүлжээ үнэндээ дэлхийн хаана ч хормын төдийд хүрдэг юм чинь.

Саяхан ИНЕГ-ын Санхүү эдийн засгийн газрын дарга Нэргүй  ажлаа өгч, оронд нь Дагвадорж гэдэг нөхөр томилогджээ. Ажил хүлээлцсэн  мань хоёр албан өрөөндөө архидаж, алба амь хослуулан  баахан бурцгаажээ. Ажлын байранд архидан согтуурахыг  хориглоод  удаж байгаа ч энд иймэрхүү хууль журмыг  мөрддөггүй бололтой.

Архинд халамцсан Нэргүй нь гаднаас аж ахуйн албаны дарга Ганбаатар гэгчийгээ дуудаж ирүүлээд Дагвадорждоо үүрэгдэх маягтай “Чи энэ нөхрийг эндээс зайлуулаарай. Хогийн эр байгаа юм” гэснээс үүдэн тэдний дунд хэрүүл маргаан  үүсэх нь тэр. н.Нэргүй нь сүүлдээ н.Ганбаатарыгаа ална, хядна хэмээн сүрийг үзүүлжээ. Ганбаатар нь албан өрөөнд юу ч болж мэдэх нь гэж бодоод яаравчлан хэв журам сахиулахаар цагдааг дуудуулсан байна.   Удалгүй цагдаа ирж  архинд нэвчихээ шахсан  шинэ, хуучин дарганцаруудын ааг омгийн дарж,  ажлын байрнаас нь гаргаж явуулжээ. Ганбаатар харин хамт ажиллаж байсан Нэргүй гэгч  даргынхаа “Ална, хядна” гэсэнд голдоо ортол гомдож, ер нь хэзээ нэгэн цагт энэ заналхийлэл биелэх ч юм билүү гэж бодоод цагдаад өргөдөл гомдлоо  бичиж  өгчээ. Одоо Нэргүй нь цагдаад шалгагдаж байгаа юм байна.  Иргэний нийсэхийн ерөнхий газрын нэг өдрийн зарим дүр зураг ерөнхийдөө иймэрхүү. Эндэхийн Т.Лхагвасүрэн  дарга нь удахгүй солигдох сурагтай. Хэрвээ тэр ажлаа өгвөл бас хэнийг нь “Ална”  гэж занах  бол оо.

Б.Отгонбаяр

Эх сурвалж: Tumen.mn


URL:

Tags:

Нэр: ЦАГ ҮЕЭЭ МЭДЭР Огноо: 15 January 2015

НЭРГҮЙ ОВИЛОГҮЙ ХҮН ЧИНГЭЛТЭЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ДАРГА БАЙХДАА Ч ИЙМ ХАЧИН ОВИР ГАРГАДАГ БАЙСАН ЭРЭГТЭЙ ХҮНД ХООСОН ОНГРНО ЭР ХҮН ШИГ ГАР ЗӨРҮҮЛЖ ЧАДДАГГҮЙ Л ГАР ШҮҮ ДЭЭ БАС ЧАДАХГҮЙ БАЙЖ ХҮҮХЭМСЭГ ЭЭ. ЕР НЬ Л ТӨРД АЖИЛЛАХАД БЭЛТГЭГДЭЭГҮЙ ХҮН ДЭЭ. ЯАЖ ЯВААД ТЭГЭЭД ЭНД ТЭНД ДАРГА БОЛООД БАЙДАГ ЮМ . НЯГТЛАН ХҮҮХНҮҮДЭЭ ЗҮГЭЭР Ч СУУЛГАХГҮЙ ДЭЭ

Нэр: Нисэхэд ажилдаг Огноо: 5 October 2017

Ажлтныхаа хуримд очоод эцэг эхииг нь зодоод мөнгө нэхнэ ичгүүргүй новшнууд байхгүй юу

Сэтгэгдэл бичих