Обама Палестиныг бүрэн эрхт улс хэмээн үздэггүй

5f07eb24ca8a8374e2c9fdde19115e9d_LВАШИНГТОН. /ITAR-TASS/. Палестин хараахан бүрэн эрхт улс болоогүй учраас Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн болж болохгүй гэж АНУ үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ байр суурьтай буйгаа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай утсаар ярихдаа нотолсныг Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.

Олон улсын эрүүгийн шүүхэд нэгдэх Палестины оролдлого нь Ойрхи Дорнодын байдал улам муудахад хүргэнэ. Яагаад гэвэл энэ алхам нь израильчуудыг дайны гэмт хэрэгт буруутгах боломжийг Палестинд олгох юм. Гэхдээ Палестин 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нд уг байгууллагын бүрэн эрхт гишүүн болохоор төлөвлөсөн байна. Үүнийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн саяхан баталжээ.

Палестин улс байгуулах тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүй зөвлөл батлахаас татгалзсан билээ.

Д.Нямтулга montsame


URL:

Сэтгэгдэл бичих