Шарли Эбдогийн халдлагын шинэ бичлэг дэлгэгджээ
Гэрч нарын гар утсаар авсан Шарли Эбдогийн халдлагын видео бичлэг саяхан Sky News сувгаар цацагджээ.
Дүрс дээр 12 хүнийг алсныхаа дараа зэвсэгт этгээдүүд тун тайван, итгэлтэйгээр яаралгүй буугаа цэнэглэн, машиндаа сууж байгааг харуулсан байна.
Мөн энэ зуураа Исламын уриаг хэлэн хашгирч байжээ. Хөдлөхийнхөө өмнө тэд “бид зөнч Мухаммедын өшөөг авлаа” хэмээн сүүлийн удаа хашгирсан байна.
Машин хөдлөхөд замд нь Парисын цагдаагийн машин гарч ирсэн боловч ямар нэг саад учруулалгүй ухран явуулсан нь хачирхалтай. Уг нь замыг машинаараа хааж арга хэмжээ авч болохоор байжээ.
Уг бичлэг Францын нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах чадвар ямархуу байгааг харуулсан баримт болж байна. /ikon.mn/
—-Арабын хойг дахь Аль-Каида бүлэглэл Шарли Эбдо сэтгүүлийн газарт гарсан халдлагыг зөнч Мухаммадын нэр хүндийг хамгаалах өшөө авалт байсан гэж мэдэгдсэн байна.
Шог зураг, элэглэсэн нийтлэл гаргадаг “Шарли Эбдо” сэтгүүлийн газарт өнгөрсөн лхагва гарагт террорист халдлага гарч 12 хүний амь үрэгдсэн билээ.—-
URL: