Ардчилсан нам ЛИДЕР ЗАЛУУСАА шахан зайлуулж байна… Юу болох гээд байна!

wolfsheep

 

ЭХЛЭЛ…

 

Ардчилсан намын засаглал хийгээд дотоод зөрчил тэмцлийг олон нийт сонгогч түмэн хараад толгой сэгсэрч, тархиа шааж байна.

 

Эрх авсан энэхэн үедээ тэдний дотоод тэмцэл дээд цэгтээ тулж Ардчилсан нам залуу лидерүүд, жинхэнэ тулхтай улс төрчиддөө тун хатуу хандаж хажиглан гадуурхаж аль болох бодлогоос гадуур байлгах тал дээр ажилласаар. Энэ одоо бүр улаан цагаандаа туллаа…

 

ӨРНӨЛ…

 

Ардчилсан нам дотор арай дөнгүүр ард түмэнд таалагддаг нэр цэвэр, зорилго тууштай гишүүд, залуучууд цөөнгүй бий.

 

Захын жишээ дурдахад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт, ХЗЯ-ны сайд асан Х.Тэмүүжин, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, МоАХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, ЦЭГ-ын дарга асан Н.Тэгшбаяр, АН-ын НБДарга асан О.Чулуунбилэг, Ардчилсан намын генсек асан Ц.Оюундарь гэх мэт…

 

ЗОЛИОС…

 

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал шударга үнэний дуу хоолой болж төрийн түшээгийн зөөлөн сэнтийгээсээ хүртэл татгалзсан боловч үнэндээ хөөрхийг намын шахалтаар хүчээр суудалд нь наалдан пад болгосон!

 

-ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийн суудал өнцөгдөлт, Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний шинэчлэл сүүлдээ тэмцэл болж одоо “ялтан” болох замруу явж байгаа зураглалыг “номер нэг” зурсан гэх төлөг олон нийтийн дунд таавар болж байна!

 

-Ямар учраас намаа ялалтанд хүргэсэн Ардчилсан намын генсек Ц.Оюундарийг “Живж буй титаник хөлөг онгоцтой зүйрлэгдсэн МҮОНРТ-ийн захирлаар томилов” буюу дэвшүүлэн зайлуулав!

 

-Ард түмний төлөө зоригтой дуугарч тууштай ажиллаж байсан О.Магнайг юу ажлаа өгөхөд хүргэв?
-Сайдын суудлаас сайн дураар татгалзаж Сайд асан Алтанхуягтай маргалдаж Намдаа “гологдсон хүүхэн” болсон Х.Баттулга гишүүний ганцаардмал хувь заяа. Түүний санаачлан хийхээр зорьж байсан “Шинэ сум” төсөл, Сайншанд аж үйлдвэрийн паркийн ажлыг зогсоож, энэ салбарт мөнгө өгөхөөс татгалзсан явдал! “Номер нэг” –д толгойгоо эргэтэл загнуулсан эмзэглэл…

 

-Ерөнхий сайдын суудлаасаа шившигтэйгээр бууж эх орныхоо эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн яланд унасан Н.Алтахуяг одоо “улс төрийн сэхээнд” “ум мани” уншаад сууж байна! Араас нь олон ч хүн чирэгдэн унаж байна. Өмнө ч их хүнийг унагасан даа хөөрхий… Удахгүй бүүр ихээр хүмүүс унах ч шинжтэй…

 

ТАЙЛАЛ:

 

Ардчилсан нам ЛИДЕР ЗАЛУУСАА шахан зайлуулж байнаҮндсэн хуульд гар хүрнэ гэнэ… Эдийн засгийн хямралыг туйлд нь хүргэх үү?… Засаглалын хямрал… Ерөнхийлөгчийн засаглал энэ л аврал гэнэ үү!

 

ТААМАГЛАСАН:

Тоймч: Н.Сэрэлт

 

Эх сурвалж: www.ENE.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих