Канадын оюутнууд Монголчуудад сэрэмжлүүлэх захиа илгээжээ!

sdsdddsdsewweweweewwe

Канадын оюутнууд Монголчуудад сэрэмжлүүлэх захиа илгээжээ!

2015-01-13

Монгол улсыг Канад улс шиг хөгжүүлнэ гэсэн мөрөөдөлтэй олон монголчууд, тэр дундаа улс төрчид байдаг. Гэвч нанчир дээрээ манай улс хэзээ ч Канад улс шиг болохгүй, болгох ч үгүй гэдгийг тэд ойлгодоггүй.

Учир нь Канад улсын зүгээс манай улсад үзүүлж буй тусалцаа, дэмжлэг, лобби нь манай улсын хөгжил, эрх ашигт харш бодлого байдаг.

Энэ бодлогыг КОҮХОУИ буюу Канадын Олборлох Үйлдвэрлэл, Хөгжлийн Олон Улсын Институт (CIRDI) болон бусад байгууллагуудаар дамжуулж хэрэгжүүлдэг талаар Канадын их сургуулиудын оюутнууд доорх захиандаа бичжээ. (доор товч утгыг уншина уу!)

Канадын CIRDI болон бусад байгууллагууд манай улсад ямар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Хамгийн сүүлчийн жишээ нь 2014 оны 9 сард Одонтуяа, Отгонбаяр, Батцэрэг зэрэг УИХ-ын нэр бүхий 6 гишүүнийг Канадруу авч явж, ашигт малтмал, газар өмчлөл, ашиглалтын хуулийн бодлого боловсруулах тухай зэрэг богино сургалт, уулзалтанд суулгажээ.

УИХ-ын гишүүдээс гадна сэтгүүлчид, төрийн албан хаагчидыг олноор Канадруу явуулдаг, эсвэл өөрийн Монгол улс дахь суурин төлөөлөгчөөрөө дамжуулж сургалтууд зохион байгуулдаг ажээ. Энэ тухай дэлгэрэнгүйг дараа өгүүлэх болно.
http://www.cirdi.ca/exploring-potential-areas-for-collabor…/

Канад оюутнууд бидэнд ямар захиа явуулсныг уншцгаая:
———————————————————————
Канадаас бусад улс орнуудад уурхайн нөлөөлөлд өртсөн ард иргэд ээ,
…Канадын Олборлох Үйлдвэрлэл, Хөгжлийн Олон Улсын Институт (КОҮХОУИ, CIIEID) нэртэй байсан одоо Канадын Олон улсын байгалийн нөөц, Хөгжлийн институт (КОУБНХИ, CIRDI), түүний түншүүдийн сүлжээнээс аюул учирч болзошгүй байна. Уг байгууллага нь эрдэмтэд, засгийн газрын байгууллагууд болон ТББ-уудыг ашиглан харгис хөнөөлтэй үйл ажиллагаагаа зүй ёсны болгох, хуульчлах гэсэн Канадад бүртгэлтэй уул уурхай, газрын тос, байгалийн хийн компаниудын эрх ашигт үйлчилж байна гэж бид үзэж байна….та бүгдийн гэр бүл, амьжиргаа, ирээдүйгээ хамгаалах гэсэн хүчин чармайлттай нэгдэх зорилгоор өнгөрсөн жилийн турш энэ байгууллагын үйл ажиллагааг зогсоохын төлөө ажилласан….Канадын уул уурхай, газар өмчлөл, нэр хүндийг хамгаалах хуулиуд нь олборлох үйлдвэрлэлийн ашиг сонирхолыг нийгмийн сайн сайхнаас хамгаалдаг тул дэлхийн уул урхай, ашигт малтмалын хайгуулын томоохон компаниудын ихэнх нь Канад улсад бүртгэлтэй байдаг.

…Канадын засгийн газар дипломатын, санхүүгийн, одоо эрдэм шинжилгээний арга замаар эдгээр хууль тогтоомжийг бусад улс оронд экспортлохыг хүчтэй дэмжиж байна….Канад улс дипломат болон эдийн засгийн аргуудыг ашиглан байгалийн баялаг ихтэй танайх шиг улс орнуудын уул уурхай, татвар, газар өмчлөл, байгаль орчныг хамгаалах тухай хуулиудыг нь өөрчлөх явцыг хянан чиглүүлдэг тухай та бүгд мэдэж, магадгүй үр дүнг нь амсаж эхэлсэн байхаа.Өнөөдөр Гватемал, Хондурас, Колумб, Перу, Монгол болон бусад олон улс оронд Канадын олборлох салбарын ‘хөрөнгө оруулалт’-ын улмаас байгаль орчин доройтож, нийгмийн үймээн, дургүйцэл бий болж байна….олборлолт хийж байгаа компаниудын дийлэнх нь хамаг үр ашгийг өөрсдөө л хүртдэг Канадад төвтэй үндэстэн дамнасан уул уурхайн корпорацууд байдаг.

Иймд Канадын компаниудад илүү их үр ашиг, давуу тал бий болгох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр танай засгийн газрыг лоббидоход туслах үүргийг КОУБНХИ хүлээсэн …КОУБНХИ нь Канадын гурван их сургуулийг түшиглэх бөгөөд Канад болон бусад орны олон их сургууль, ТББ-уудтай түншилж, олборлолт хийж байгаа улс орнуудад хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан хэрэгтэй уул уурхайн компаниудаас (тэр дундаа Голдкорп ХНК-иас) олон сая долларын санхүүгийн дэмжлэг авдаг. …Канадын олборлох салбарын парадигм нь хэрэглэгчдийн ханж цаддаггүй амьдралын хэв маягийг дэмжсэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд харш ашигт малтмал, нүүрсний эрэлт хэрэгцээг хамгаас дээгүүр тавьж улмаар Канадын компаниуд танай улс орны ашигт малтмалын баялгаас хүртэх зайлшгүй эрхтэй байх тухай үр ашиггүй мэтгэлцээн хэлэлцүүлгийг дагуулж байна.

Уг парадигмын дагуу Канадын компаниуд танай байгалийн баялгийг олборлох болно, өөрсдийн хэрэгжүүлэх уул уурхайн мега төслүүдийн “нийгмийн лиценз” гэгчийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд олон нийтийн санал бодлыг төөрөгдүүлж чадвал хамаагүй хямдхан тусна гэдгийг эдгээр компаниуд сайн мэдэж байгаа….
————–
Захианы бүтэн хувийг эндээс уншаарай
Монгол:
https://www.facebook.com/losolb/posts/886041318093422
Англи:
http://stoptheinstitute.ca/


URL:

Сэтгэгдэл бичих