Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо
Төрийн албан хаагчид 1995 оноос тангараг өргөж эхэлсэн бөгөөд Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд орохдоо: “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хариуцлага хүлээнэ” хэмээн тангарагладаг билээ.
Үндсэн хууль баталсан энэхүү ой тохиож буй өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх болзол хангаж МТШХХГ-ын Шинэчлэлийн бодлого, төлөвлөлтийн газрын Мэдээллийн технологи, инновацийн хэлтсийн дарга Н.Энхбат, тус газрын мэргэжилтэн С.Онончимэг нар, Хяналт шинжилгээний газрын мэргэжилтэн Б.Солонго, Шинэчлэлийн бодлого төлөвлөлтийн газрын Сансар, радио холбооны хэлтсийн мэргэжилтэн Э.Балдансамбуу, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төсөл хөтөлбөрийн хэлтсийн мэргэжилтэн П.Пүрэвсүрэн нар төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, тангарагаа өргөлөө.
URL: