Голд машинаа угаавал торгоно
Жилийн дундажаас усны түвшин 0.7 дахин нэмэгдэж, урсгал нь ширүүссэнийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Тиймээс голын усанд живж амь насаа алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас завьтай эргүүл гаргаж байгаа аж.
Түүнээс гадна иргэд Туул голд машинаа угаахаа зогсохгүй байгааг өчигдөр нийслэлийн шуурхай хуралдаанаар ярилцсан байна. Тиймээс тухайн жолоочийг захиргааны хуулийн дагуу мянгаас 10 мянга хүртэлх төгрөгөөр торгох болон зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар машин жолоодох эрхийг нь хасах ажлыг мөрдүүлэхээр болжээ.
Мөн иргэдийг хивс, хивсэнцэр, ахуйн хэрэглэлээ угаавал 20 хүртэлх мянган төгрөгөөр торгох аж.
URL: