З.Энхболд ММ агентлагийн толгой процессорыг ухсанаа өөрөө хэллээ

0113 zurag

Тэрээр МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн даргын даалгавраар ММ агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, архивын материалуудыг ухсан гэдгээ мэдээллийн сайтаар хэлж “халдсан” гэгдээд байгаа үйлдлээ өөрийн биеэр батлав. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга нь Үндэсний зөвлөлийн нэг гишүүнээрээ тус телевизийн өмч хөрөнгөнд халдаж мэдээ мэдээлэл хуулах, авах, ухаж төнхөх ажлыг хийлгэх нь байтугай ингэх шийдвэр гаргах ямар ч үндэслэл өнөөдрийн байдлаар Олон нийтийн радио телевизийн тухай хууль болон тус телевизийн дүрэм журамд алга байна. Ийм учраас З.Энхболдын энэ үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэнэ. Энэ асуудлыг хууль шүүхийн байгууллага шударгаар шалгах ёстой гэх иргэд ч байна. Юутай ч “Дата” төвийн захирал З.Энхболд олныг гайхшруулсан энэ үйлдлээрээ өөрийг нь өндөр албан тушаал, эрх мэдэлд хүргэж байгаа гэгддэг ижил нэрт спикерийнхээ чихийг халууцуулаад авлаа.

Б.Эрдэнэ

mass.mn0112000


URL:

Сэтгэгдэл бичих