Дорнодын Ардчилсан намынхан удирдлагуудаа эрэн сурвалжлав
Дорнод аймгийн Ардчилсан намын гишүүд намын дарга Д.Цэрэнчимэг, Хэрэг эрхлэх газрын дарга Базаргүр нарыг эрэн сурвалжилж байна.
Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос дунд шатны байгууллагууддаа намын нөхөн сонгуулийг 2015 оны 1-р сарын 12-ны дотор явуулж дуусгах тухай үүрэг өгсөн тогтоол гаргажээ. Үүний дагуу Дорнодын АН-ын хорооны нөхөн сонгууль зарлагджээ. Ингээд татвараа төлөөгүй хасагдсан гишүүдийн оронд нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг 4 цагийн хугацаагаар бүртгэж, 27 хүнийг бүртгэсэн байна. Гэтэл намын ХЭГ-ын дарга нь бүх материалаа аваад сураггүй болсон аж.
Намын дарга Д.Цэрэнчимэг нь сонгогдоод хоёр жил болж байгаа ч намын хорооны хурлаа нэг ч удаа хийж үзээгүй. Тэр ч буү хэл “Би Шонхор фракцад элссэн, Дорнод аймгаас ҮЗХ-нд нэр дэвшигчдийг дээд байгууллагаас тодруулан тэднийг гарга гэсэн үүрэг ирсэн” гээд намын үүрийн дарга нараа цуглуулж, Та нарыг шууд намын хорооны гишүүн болгоно” гэж баахан үүрэгджээ.
Түүнчлэн нутаг дэвсгэрийн хороодын хурлаа хийгээгүй, гишүүдийг нь батлаагүй зэрэг зөрчлүүд байгааг эсэргүүцсэн гишүүд дэмжигчид нь суулт зарлахад бэлэн болоод байгаа ажээ.
URL: