Х.Тэмүүжин хүний амь хөнөөсөн дүүгээ ялаас сугалсан уу?
Эрх мэдэлтнүүдийн эсрэг хамгийн зоригтой дуугарч байснаараа сайдын суудлаа хураалгасан хэмээн гомдоллосон Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хүний амь хөнөөсөн дүүгийнхээ хэргийг цайруулж, ялаас мулталж байсан аж. Энэ хэрэг 2000 онд болжээ. Х.Тэмүүжингийн төрсөн дүү Х.Тэмүүлэн нь Улаанбаатар-100мод-Улаанбаатар чиглэлд зорчигч тээвэрлэх микро автобусны жолооч хийдэг байжээ. Тэрбээр 2000 оны 12-дугаар сарын 30-ны өдөр иргэн Батгэрэлийг ахынхаа машинд гурван зорчигт “Урвууллаа” гэдгээр зодож амь насыг нь бүрэлгэсэн байна. Г.Батгэрэлийн эгч Г.Нарантуяа шүүхэд мэдүүлэхдээ “Шүүгдэгч Х.Тэмүүлэн 2000 оны 12-дугаар сарын 30-ны өдөр миний дүү Батгэрэлийг өөрийнхөө машинд сууж байсан 3 хүнийг авч, ахынхаа машинд суулгалаа гэж өширхөж, түүнийг зэрлэгээр зодож санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэнд маш их гомдолтой байна. Х.Тэмүүлэн нь өөрийн гэм бурууг гэмшихийн оронд талийгаач дүүг минь өөрийг нь боосон, согтуу байсан, ална хядна гэж заналхийлж байсан мэтээр гүтгэн доромжилж байгаад гомдолтой байна” гэж шүүх хурлын үеэр мэдүүлж байжээ. Харин шүүгдэгч Х.Тэмүүлэн хүний амийг бүрэлгэсэн хэрнээ өөрийгөө илтэд өмгөөлж “ Тэр ах намайг зүгээр байхад эхлэж боосон, би боолтонд ороод сандрахдаа хүчтэй түлхтэл өөрөө арагшаа савж унасан, гэтэл түүний хамраас цус гарч эхэлсэн, бид хоёр цасаар угаагаад, би явж машинаа авчраад түүнийг оруулсан.Тэр ах сэргээд “ах нь өчигдөр шөнөжингөө архидаад бие их муу байна. Намайг уучлаарай, чи ахыгаа Цагаан хуаранд нэг айлд хүргээд өгчих” гэсэн. Би зорчигч тээвэрлэх графиктай яарч байсан бөгөөд тэр ахыг гаөйгүй юм шиг болохоор ойроор нь 120 мянгатад байдаг өвөө Мөнх-Очирынд хүргэж өгөөд буцсан. Орой ирэхэд түүний бие муу байна гэхээр нь эмнэлэгт хүргэж өгсөн. Би тэр ахыг санаатай алаагүй” гэж үхсэн хүн үг хэлэхгүйн үлгэрээр өөрийгөө зөвтгөж байжээ. Цогцост хийсэн задлан шинжилгээний хариугаар Г.Батгэрэл гавал, тархиндаа гэмтэл авсны улмаас төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа дарангулагдаж, амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан гэж ээ. Нийслэлийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хэлэлцээд Х.Тэмүүлэнд яанга дэглэмтэй хорих ангид 12 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэвч хэрэгтэй ялын хугацаа дуусахаас 5 жилийн өмнө улстөрч Х.Тэмүүжин ахынхаа буянаар суллагджээ. Х.Тэмүүжингийн уйгагүй зүтгэлийн ачаар 2007 оны долоодугаар сарын 16-ны өдөр Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар өршөөлийн хуульд хамрагдаж хүний амь хөнөөсөн гэмтэн наранд ядах юмгүй гарчээ. Уг нь хүний амь хөнөөсөн этгээдийг өршөөлийн хуульд хамруулдаггүй боловч хуульч ахынхаа буянаар тэрээр эдлэх ялынхаа тэн хагасыг сэгсэрч, хугацаанаасаа өмнө суллагдсан түүхтэй. Яаран сандран дүүгээ өршөөлийн хуульд хамруулан сулласаны цаад учир нь Х.Тэмүүжин 2008 оны сонгуульд нэр дэвших санаатай байсан бөгөөд нэр цэвэр байхын тулд дүүгээ ялаас мултлан, замаа засч байсан гэнэ.
Хориотой сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Нэг ёсондоо мөнгөний төлөө хүн алсан байна шд. Ийм дүүтэй байхад ах нь ямар хүн байж таарах вэ. Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэдэг бил үү
Насанд хүрээгүй охиныг садар самуунд уруу татна гэдэг нь том хэрэг шүү дээ. Сайн дураараа гишүүнээсээ татгалзаад шоронд суугаачээ. “Шударга гишүүнээ”