Ардчилсан намынхан даргаа огцруулахаар “шийджээ”

44a1153099183e3foriginal_700x700

Дархан-Уул аймгийн АН-ынхан өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, намын шинэ дарга З.Энхболдыг огцрохыг шаардаж байна. Тэд хамгийн сүүлд З.Энхболд даргад “Дархан-Уул аймгаас Дотоод сонгуулийн хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Г.Гантулга албан тушаалын давуу байдлаа ашиглан 2015 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн Дотоод сонгуулийн хорооны хурлаар гишүүдийг батлуулсан. Энэ нь намын дүрэм зөрчиж байгаа юм.

Иймд намын дарга уг шийдвэрийг хүчингүй болгож, намын хорооны зөвлөлдөх зөвлөлөөс өргөн барьсан Э.Дамдиндорж, С.Цэрэн, П.Өнөр, Б.Янжинлхам, Б.Бадрах нарыг Дотоод сонгуулийн хорооны гишүүдээр томилохыг шаардаж байна” гэсэн шаардлагыг хүргүүлж байсан юм. Гэвч АН-ын дарга З.Энхболд шаардлагад хариу өгөөгүй учир тэд өнөөдөр түүнийг оцрохыг шаардаж байгаа ажээ.

Н.Бат

http://www.hunnu.mn/content/57499.htm


URL:

Сэтгэгдэл бичих