МХЕГ-ын дарга Д.Батмөнх ажлаа өгөх үү

batmunhМэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа тухай зарим эх сурвалжууд шуугиж эхэллээ. Учир нь түүнийг үндэслэлгүйгээр ажилтнуудаа цомхотгосон, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар руу цөөнгүй ажилтан шилжүүлсэн гэх үндэслэлээр холбогдуулан шалгаж байгаа гэнэ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дларгын албыг яг нэг жил хашиж байгаа Д.Батмөнх нь 2014 оны 1 дүгээр сарын 11-нд Шинэчлэлийн засгийн газрын захирамжаар үүрэгт ажлаа хүлээн авсан нэгэн.

Мөн зарим эх сурвалжууд Шийдлийн засгийн газраас МХЕГ-ын дарга Д.Батмөнхийг яаралтай ажлаасаа чөлөөлөндөх өрөгдлөө өгөхийг үүрэгдсэн хэмээж байгаа. Учир нь түүний орыг залгах нэгэн намуудын тохиролцоон дээрээс аль эрт бэлтгэгдэн гарчихсан төдийгүй МАН-аас шинэ дарга томилогдох сураг ч чих дэлсээд авлаа.

Ийн хүчтний өмнө хүчгүй нь буруутдаг гэдэг шиг л Монголын улстөр, төрийн өмчит байгууллагуудын дарга цэрэг нарын халаа сэлгээ үргэлжилсээр байна.

 

 

ЧОЙ


URL:

Нэр: Бүрэн Огноо: 13 January 2015

Батмөнх ажлаа өгнө гэсэн маш сайхан мэдээ байна. Ахиж төрд гишгэх газаргүй болговол болно. БОСАгийн харуулаа хийвэл таарна

Сэтгэгдэл бичих