Монгол агаарт гарцгүй болохнээ
Далайд гарцгүй Монгол орон агаарт гарцгүй болж байж мэдэхээр болжээ. ИНЕГ, МИАТ компаний удирдлагууд аялал жуулчлалын эд үе эхэлсэн энэ цаг үед Сөүл Улаанбаатарын чиглэлд нэмэлт нислэг үйлдэх эрхээ хасуулж байхыг нь ч харлаа. Монголын агаарын тээврийн салбар үнэндээ өмөөрөх үндэслэлгүйгээр дампуурч байна. Жил тутам нэмэгдэх өрийн хэмжээ нь ихэсч, үндэсний хэмжээний ганц авиа компани нь түрээс, өр зээл, хүүтэй мөнгөн дээр үйл ажилгаагаа явуулж байгаа нь олон улсын томоохон авиа компаниудын өгөөш болж байдаг бололтой юм.
Одоо Солонгосын тал манайд ямар санал тавьж байна вэ гэхээр “Танай улсад нислэг үйлдэх шаардлагатай юм бол манайх өөрийхөө онгоцоор явна. Хэрвээ хүсч байгаа бол “Кориан Эйр”-ийн онгоцонд сууж болох юм. Үгүй гэвэл өөрсдөө машинаа унаад явж бай. Бид автомашины чинь шатахуунд дэмжлэг үзүүлж болох юм” хэмээн даапаалж байна. Товчхондоо бол Монголын ард түмэн агаараар зорчих эрхээ хасуулж байна гэж хэлж болхоор байгаа юм. Энэ мэтийн зүйлүүд Монголын агаарын тээврийн салбарт зай завсаргүй өрнөж байна. Үйл явдалд нь жаахан нухацтай хандхын бол удирдаж байгаа нөхдүүдийнх нь унхайгүй байдалтай ч холбоотой болоод ирж байгаа юм. МИАТ-ыг Орхон гэгч эрхэм толгойлж эхэлснээс л хойш өөдөө нар үзэхгүй уруудан дордож байгаа.
Өмнөх даргын үеийн өр зээл нэмэгдэж, өнөөдөр үйл ажиллагаа нь доголдсон, саатсан, хувиарт нислэгүүд цуцлагдсан гэсэн таагүй мэдээл чихэнд ирэхээс биш сайн сайхан юм бол огтхон ч сонсогдхоо байлаа. Угтаа МИАТ-ын үйл ажиллагаа арай жаахан дөнгүүр байдагсан бол бид аялал жуулчлалын салбараасаа хэдэн ногоон өтөртлөөд байх боломж байна л даа. Харамсалтай нь хөдлөхийн тоолондоо алдагдал хүлээж, ашигыг мартуулаад байгаа агаарын тээврийн салбар Монголчууд бидэнд тийм боломжыг олгохгүй юм шиг байна.
М. Батбилэг
URL: