“Миний дэлгүүр” савласан бүтээгдэхүүнүүдээрээ иргэдийг мөлжиж байгаа юу
Сүлжээ дэлгүүрүүд дундаа ард иргэдийн нүд чихэнд танил болсон “Миний дэлгүүр” хэрэглэгч хаан гэдэг уриаг мартсан бололтой. Сүүлийн үед “Миний дэлгүүр”-ийг тойрсон хэл ам цахим ертөнцөд байнга чих дэлсэх боллоо. Миний дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангадаггүй, хүнсний бүтээгдэхүүнүүд нь жиндээ хүрдэггүй, килограммыг нь гүйцээхийн тулд хүний нүд хуурсан юм хийдэг зэрэг олон гомдол яригдсан юм. Ялангуяа тус дэлгүүрийн савласан пакеттай бүтээгдэхүүнүүд учир дутагдалтай гэдгийг хэрэглэгчид фото зургаар баталгаажуулан олон нийтийн “Sweet Kitchen” гэх хоолны группт тавьжээ. Ямартаа ч энэ тал дээр анхаарал тавих ёстой байгууллагууд нь анхааралдаа авна гэдэгт итгэлтэй байна. Иргэд савласан баглаа боодолтой хүнс, бараа авахдаа сайн шалгаж аван болж өгвөл бараа бүтээгдэхүүн авсан талоноо хадгалахыг зөвлье.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
savlasan tums metiin nogoonuud n dandaa yalzarsan baidag