Портер маркийн машин ой таван сартай хүүхдийн аминд хүрлээ
Шинэ он гарсаар бага насны 19 хүүхэд зам тээврийн осолд өртөж, хоёр хүүхэд амиа алджээ. Тодруулбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ хашаанд тоглож байсан хүүхэд портер маркийн автомашинд дайруулж амиа алджээ. Болсон явдлыг сийрүүлбэл, тус дүүргийн дөрвөн айл нийлж, хогоо ачуулахаар автомашин хөлсөлсөн байна. Улмаар уг портер машин ачиж байгаад тоглож байсан хүүг дайрч амь насанд нь хүрчээ. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Золбоо
uls.mn
URL: