Улсын цолтой хэсэг бөхчүүд хуурамч архи үйлдвэрлэдэг цагдаагийн экс хурандааг дарамтлан сүрдүүлжээ

10891858_294363610687262_1553060094819368834_n7562157312015-01-12-12-29[www.urlag.mn]Нийт улс орныг нөмрөөд буй эдийн засгийн хүндрэл сэтгэлзүйд ч дарамт үзүүлэн, хувь хүмүүсийн хоорондын харилцааг ч хүндрүүлж, эвээр бус хүчээр асуудлаа шийдэхийг урьтал болгох явдал ихээхэн гардаг болжээ.Хамгийн инээдтэй нь манайхан Солонгосын мафитай кинон дээрх шиг хэдэн талаасаа мод чулуу барьсан хүмүүсийг дуудан уулзаж, нүүр нүүрээ харан  мөрөө шөргөөж, асуудлыг шийдэх гэж оролддог явдал амьдрал дээр хүртэл гарах болсон аж.

Өнгөрсөн мягмар гариг буюу 1-р сарын 6-ны өглөөний 09 цагийн үед  Туул голын араа явдаг хурдны замын гүүрний хашлага бүхий хэсэгт нэг талаас хар өнгийн Лексус-570 хөлөглөсөн хүмүүс, нөгөө талаас Ланд-200 унасан дөрвөн хүн хоёр талаасаа уулзан, хоорондоо чанга чанга дуугаар хэрэлдэн барилдаж авах дөхсөнийг тэр хавьд манаач хийж байсан хүмүүс эхлээд анзаарсан байна. Ланд 200 маркийн машинаас бууж ирсэн хоёр хүний нэг нь улсын цолтой бөх байсан бөгөөд харин Лексус-570 хөлөглөсөн машины эзэн өмнө нь цагдаагийн томоохон албыг хашиж явсан экс хурандаа болохыг ч манаач нар төвөггүй таньжээ. Нам гүмд чанга чанга зандчих тэдний дуу манаач нарт хашгиралдаж байгаа мэт тод сонсогдож байсан  бөгөөд  дууны өнгө, ярианы байдлаас нь улсын цолтой  бөх цагдаагийн экс хурандаагаас өр авлагатай нэгэн бололтой мөнгөө даруйхан өгөхийг шаардаж, харин цагдаагийн экс хурандаа гар утсаараа “бушуухан гүүрний хашлага дээр хүрээд ир” хэмээн  хүмүүс дуудсан гэнэ.

Хэдэн хормын дараа тэнд хоёр машинтай дан хамгаалалтын хувцастай хэсэг залуус ирсэн бөгөөд кинон дээр л  гардаг үймээн зодооныг нүдээр үзэх нь дээ хэмээн манаач нар дөхөж очоод сонирхож эхэлсэн аж.Улсын цолтой бөх ч гэсэн утсаар хэн нэгэнрүү  ярьсаны дараа гүүрний нөгөө талаас ахиад нэг том машин ирэхэд дотроос нв дөрөв, таван улсын цолтой бөхчүүд сүр бараатай нь аргагүй бууж иржээ.Ийнхүү хоёр талаас өр зээл, авлагаа хэрхэн хурдан төлөх талаар дуугаа өндөрсгөн хэрэлдэж гарсан бөгөөд бөхчүүд хамгаалагч залуусыг мангасдан түлхэж холдуулаад цагдаагийн экс хурандааг нэлээд хүндхэн дарамтанд оруулах шиг болжээ. Сүүлдээ хотын аль нэг бааранд очиж учраа олохоор шийдэн, бүгд машиндаа сууцгаан хөдөлсөн бөгөөд явахын өмнө хамгаалагч залуус нь хоёр нь харж суусан манаач нар дээр гүйн ирж нэгжин “Гар утас байна уу? Бичлэг хийсэн юм биш биз?

Амаа хамхиад хэлээ хазаж яваарай, мэдэв үү! Та нарын хошуугаа дүрэх хэрэг биш шүү!”  Гэж сүрдүүлээд буцжээ.Улсын цолтой бөхчүүдийн дарамталж дайрсан яриагаар бол цагдаагийн экс хурандаа нь хуурамч архи, согтууруулах ундааны бикнестэй бөгөөд бөхчүүд өрөө төлөхгүй бол тэр бүхнийг чинь хэлдэг газар нь очиж дэлгэлээ хэмээн сүрдүүлж, бүрмөсөн номхруулан буулгаж авсан гэнэ. Ийнхүү уяир зүйгээ олоогүй бол Туул голын араар тавьсан шинэ замын дэргэд Солонгос, Оросын мафитай киноно дээр гардаг шиг ширүүхэн мөргөлдөөцн гарч мэдэхээр байжээ.

Тэр өдрийн өглөөгүүр тухайн замаар зорчиж явсан хүмүүс дээрх хоёр машиныг харсан нь лавтай. Энэ мэдээллийн мөрөөр лавхан орж автомашинуудын дугаарыг олж мэдэх гэсэн өоловч манаач залуус “Ай больё, бид нарыг сүүлд нь яах ч юм билээ. Сүртэй юм болоогүй ш дээ”  хэмээн булзаж байсан юм. Ер нь хувийн жижг асуудал болон томоохон өр ширний явдлаа эрчүүд сүүлийн үед олны хөлнөөс зайдуухан гарч байгаад эр хүн шиг нударгаараа шийддэг болсон гэсэн яриа үнэн болох нь эндээс тодорхой харагдаж байна.

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих