ХАМГИЙН ОЛОН ЦОЛТОН ТЄРЛЄЄ, харин жаахан будлиантай л наадлаа

Нэгдvгээр сонин буюу 68-тай дархан аварга, 27-той олимпын аварга зодоглосон нь
Дєрвєн тvvхт их ой тохиосон энэ жилийн наадмын хvчит бєхийн барилдааны эхний дуулианыг энэ жил 68 насны босгоор алхаад буй дархан аварга Х.Баянмєнх гуай тарьж, 1024 бєхийн зvvний манлайд гарсан билээ. Єдгєєгєєс 40 жилийн ємнє буюу 1971 онд улс хувьсгалын 50 жилийн ойн наадмаар тvрvvлэн дархан аварга болж байсан ХХ зууны манлай аварга маань 1981 онд тvvхт 60 жилийн ойн барилдаанд мєн л тvрvvлж байжээ. Тvмэн олон, тvvхт их ойн баяр наадмаа хvндэтгэн зvлэг ногоон дэвжээндээ зодоглож, цагийг эзэлсэн их аварга маань аргагvй л хуран цугласан олны хайр хvндэтгэлийг хvлээсэн юм.

2008 оны наймдугаар сарын 14-нд Бээжингийн олимпоос Монгол тvмний 40 жил хvлээсэн анхны алтан медалийг авч байсан Н.Тvвшинбаяр энэ наадамд зодоглосон нь бас л хvмvvсийн сонирхлыг ихээхэн татав. Булганы бєхчvvд замыг нь зассаар байгаад энэ жил найдвартай начин болно гэгдэж байсан олимпын аварга маань харамсалтай нь дєрвийн даваанд энэ жил тун ч єнгєтэй байж одтой сайхан барилдсан шинэхэн улсын харцага Хєвсгєл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Содномдоржид євдєг шороодсон билээ.

Хоёрдугаар сонин буюу найрааны начнууд
1024 бєх барилдсан болохоор дор хаяж арван шижигнэсэн начин тєрєн гарах нь тодорхой байсан. Харин “Тоон дотор vсэг цохиж явна” гэдэг шиг ямар ч эсэргvvцэлгvй, зєєлхєн боорцог vмхээд улсын начин болсон нєхдvvд ч цєєнгvй бий. Тавын давааны хамгийн эхэнд улсын аварга О.Балжиннямаар улсын начны босго алхсан азтан бол Увс аймгийн Хяргас сумын харьяат “Хvч” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бєх аймгийн арслан С.Батсуурь юм. Зvvн хєлд нь хонгодох шиг болоход л аварга О.Балжинням тэрийгээд явчихаж байгаа юм.
Дараагийн хоёр азтан бол Ховд аймгийн Мянгад сумын харьяат аймгийн арслан А.Алтангэрэл, Ховд аймгийн Чандмань сумын харьяат аймгийн арслан Ч.Цогбаяр нар юм. Тэднийг улсын начин болгож єгсєн ачтай ах нар нь бол Ховд нутгийн хvчит хоёр заан Ц.Мягмарсvрэн,Ч.Батзоригтонгууд билээ. Харин урьд нь улсын их баяр наадамд хоёр удаа дєрєв давж байсан Хєвсгєл аймгийн Тємєрбулаг сумын харьяат аймгийн арслан М.Эрдэнэбатад улсын харцага Г.Элбэг тєдий л эсэргvvцэлгvй элэг бvсээ тайлж єгєхєд наадамчин олон “За яах вэ, нэг удаа ийм дэмжлэг байж таараа” гэсэн байдлаар хvлээж авч байлаа.

Гуравдугаар сонин буюу vнэн хvчээр начин бологсод
Энэ наадмаар 13 начин цолтон тєрєн гарч Монголын тоотой хvчтэний эгнээнд жагссан. Тэдний дундаас ёстой л бор зvрхээрээ vнэн хvчийг vзэн байж улсын начин болсон нь олон. “Ажнай” корпорацын бєх Ємнєговь аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Б.Сумъяа улсын хvчит гарьд И.Доржсамбуугаар, Архангай аймгийн Чулуут сумын харьяат аймгийн арслан Б.Амарзаяа улсын харцага Ц.Магалжаваар, Завхан аймгийн Идэр сумын харьяат аймгийн арслан Ш.Жаргалсайхан улсын харцага Є.Даваабаатараар, Хєвсгєл аймгийн Цагаан-Vvр сумын харьяат аймгийн арслан А.Батмєнх улсын єсєх идэр начин Б.Чинзоригоор, Ємнєговь аймгийн Ханхонгор сумын харьяат аймгийн арслан Ц.Одбаяр улсын харцага Л.Пvрэвжаваар тав давж Монгол Улсын начны болзол хангасан барилдаанууд бол ёстой л энэ наадмыг чимэглэж, vнэн хvчийг шавхсан vзvvштэй агшин болсон юм.

Дєрєвдvгээр сонин буюу тавын давааны дараа гонсойгчид

Начны давааны дараа єрсєлдєгч бєхдєє тахимаа єгч, даваа авч чадаагvйдээ сэтгэлээр унаж, гонсойгч олон байсан юм. Бvтэн жилийнхээ хєдєлмєрийг хэдхэн минутад vгvй хийчихээр хэн ч гэсэн сэтгэлээр унах нь ойлгомжтой. Энэ жил заан цолонд зvтгэж байсан Сvхбаатар аймгийн Мєнххаан сумын харьяат улсын харцага Ц.Магалжав, Тєв аймгийн Баянцогт сумын харьяат улсын харцага Є.Даваабаатар, урьд нь улсын их баяр наадамд хоёр удаа дєрєв давж байсан ч энэ удаа тавын даваанд тунаж барилдаад євдєг шороодсон Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан А.Алтанхуяг, начин Ц.Содномдоржтой яс vзэж тун ч удаан ноцолдоод баралгvй євдєг шороодсон Євєрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат аймгийн арслан Д.Болдбаатар нар бараг л нулимс унагаж харагдсан. Та нар минь битгий сэтгэлээр унацгаа, наадам нэгээр дуусахгvй шvv дээ.

Тавдугаар сонин буюу таавар будлиантуулсан арслангууд
Энэ жилийн наадам зургаагийн даваанаас эхлээд л жинхэнэ утгаараа бєх сонирхогч олны тааврыг будлиантуулаад эхэлсэн билээ. Энэ жил тvрvvлэх бєхчvvдийн тоонд дээгvvр бичигдэж байсан улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан Г.Алтангэрэлд євдєг шороодчихоод тун ч их бухимдаж харагдсан. Харин Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын начин А.Цацабширт євдєг шороодсон улсын арслан Д.Азжаргалыг наадамчин олон “Нутгийнхаа дvvг заан болгох замыг нь засч байна” хэмээн хvлээж авсан юм. Ямартай ч хоёр залуу арслан зургаагийн даваанд бvдэрсэн нь энэ наадмын єнгє тєрхийг vндсээр нь єєрчилсєн билээ.

Зургадугаар сонин буюу долоогийн давааны “холион бантан”

Энэ жилийн наадмын зааны даваа жинхэнэ “холион бантан” болоод єнгєрсєн. Улсын заан М.Баяржавхланг амлаж барилдаад єєрєє суначихсан улсын арслан Б.Ганбатыг тахимаа єгсний дараагаас л жинхэнэ жvжиг эхэлсэн дээ. Дєрвийн даваанаас эхлээд аймгийн арслангуудаар даваагаа ахиулсаар харцага цолны болзол хангаж аз, од нь шовойгоод байсан улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ улсын арслан Х.Мєнхбаатар нарын барилдаанаас эхлээд л энэ наадмын бєхийн булхай, хэрvvл тэмцэл гаарсан тvvхтэй. Залуу начин зvvн хєлєнд нь мордоход арай л тvрvvлээд газар хvрсэн арслан Х.Мєнхбаатар хєлийн цэцдийн шийдвэрийг эсэргvvцэж цаг гаруй тахимаа єгєхгvй гvрийсэн билээ. Тэгвэл бяр чац, биеийн ерєнхий хєгжил гээд бvх л талаараа илvv байсан улсын начин Ц.Содномдоржийг цэргийн хурц арслан Ч.Санжаадамба ёстой л луйвардаж давсан гэхэд хилсдэхгvй. Vнэндээ энэ жил Ч.Санжаадамбыг том цол хvртэнэ, аягvй бол тvрvvлнэ гэсэн ам дамжсан яриа наадмаас ємнє хvчтэй явагдсан тулдаа бараг л хvчээр заан болсон. Дандаа барьц сонгуулан барилдсаар арайхийж авсан заан цолондоо аль хэр эзэн суухыг нь Ч.Санжаадамбын хойшдын барилдаануудаас наадамчин олон олж харах нь дамжиггvй.

Долдугаар сонин буюу дархан аварга Д.Цэрэнтогтохын тавьтиргvйтэл

Жил жилийн наадмаар 50-иас дээш насны дархан аваргуудад тvрvv бєхийн бай шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ ч жишгээр долоогийн давааны vеэр дархан аварга Х.Баянмєнх, Ж.Мєнхбат, Д.Цэрэнтогтох нарт тvрvv бєхийн бай шагнал гардуулах ёслол болсон. Гурван дархан аварга маань есєн хєлт тугандаа хvндэтгэл vзvvлэхээр гарч ирэхэд дархан аварга Д.Цэрэнтогтох хоёр хєл дээрээ тогтохгvй шахам шал согтуу гарч ирж наадамчин олноороо даажигнасан билээ. Баяр наадмын зохион байгуулах хорооны дарга шадар сайд М.Энхболд найгvй согтуу дархан аваргыг аргадаж, салбар хорооны нэгэн гишvvн унагачихалгvй шиг есєн хєлт цагаан туганд мєргvvлчих гээд vйлээ vзэж харагдсан. Ер нь, Д.Цэрэнтогтох аварга жил жилийн наадмын долоогийн даваа эхлэх vеэр л шал согтуу vзэгдэх нь бий. Хэдэн жилийн ємнє аварга Д.Сумъяабазарыг начин Б.Сайнбаяр давж зааны болзол хангахад нутгийн ахын хувиар барьж авч vнсэхийн оронд тvмэн олны нvдэн дээр алгадаж тавьтиргvйтэж л байсан. Дархан аварга хvн далай олныхоо тэр их хайр, хvндэтгэлийг дааж л явах учиртайсан.

Наймдугаар сонин буюу Г.Єсєхбаяр аваргын амсч vзээгvй гашуун vнэн

Энэ наадмын хамгийн уран хурц барилдаан наймын даваанд далай аварга Г.Єсєхбаяр, улсын залуу начин Ж.Бат-Эрдэнэ нарын хооронд болсон билээ. Аз, од нь гийсэн залуу начин маань аваргын зvvн хєлийг авч тvрж хєєж явахдаа баруун хєлийг нь дотроос нь хутгаад тас гэдрэг савж унагасан юм. Г.Єсєхбаяр аварга єнєєдрийг хvртэл барилдахдаа ингэж хvчтэй унаж vзээгvй л болов уу. Дархан аварга болоход хоёрхон даваа дутуу байсан юмсан. Дараа жилийн наадам хvртэл 365 хоног vлдлээ дээ Г.Єсєхбаяр аварга минь.

Есдvгээр сонин буюу гvндvvгvй нь дэндсэн М.Баяржавхлан гарьд

Есийн даваанд барилдсан Завхан аймгийн Нємрєг сумын харьяат улсын заан М.Баяржавхлан, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат єсєх идэр начин Г.Эрхэмбаяр нарын барилдаан тун ч будлиантай болсон. Уг нь давхар шуудагны барьцнаас хавсарч цохиод яах аргагvй заан М.Баяржавхлан давсан юм. Гэтэл хєлийн цэцvvд дахин барилдуулж Г.Эрхэмбаярыг давуулсан билээ. Тэр vед заан М.Баяржавхлан ямар ч хэл vггvй тахимаа єгсєн нь наадамчин олны сэтгэлд тун ч нийцсэн юм. Жинхэнэ монгол эр хvний ёс жудгийг vзvvлсэн шинэхэн гарьдад маань олон наадам байгаа даа.

Аравдугаар сонин буюу од нь гийсэн С.Мєнхбат харцага

Гуравхан наадамд зодоглоод аварга болсон хvчтэн монгол бєхчvvдийн дунд ганц хоёрхон бий. 2009 онд улсын заан Ц.Мягмарсvрэнгээр улсын начин болж байсан азтан маань 2010 онд улсын хар-цага болж байжээ. Увс аймгийн Баруунтуруун суманд 1984 оны наймдугаар сарын 24-нд нэгэн жаахан бор хvv мэндэлж байсан нь энэ наадмын тvрvv улсын шинэхэн аварга Сvхбаатарын Мєнхбат байжээ. 27-хон настай шавилхан биетэй энэ залуу ёстой л наадмын єдрийн торгон аз, одтой нэгэн юм. Х.Баянмєнх аваргаар зvйрлэвэл тvvний ємнє 40 наадам бий. Ай даа азтай, одтой залуу насаа гэж. Дээдсээс євлєж дэлхийн сонорыг мялаасан Монгол наадам сайхан боллоо. Дараа жилийн наадам тийм ч хол биш ээ.


URL:

Сэтгэгдэл бичих