Дуучин Хаянаагийн 10 мянган долларын үнэтэй шүд

4n1ej7mlnvf75vraov138kog5Холливүүд смайл гэгдэх шүд цайруулах үйлчилгээг манай монголын олны танил хүмүүс хийлгэж эхэлсэнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Монголд хамгийн анх Топ модель Ч.Туяацэцэг 7000 доллароор холливүүд смайл хийлгэн түүчээлж байсан. Харин дараа нь Топ модель Ч.Уранбилэг ,Топ модель Д.Пүрэвсүрэн нар хийлгэсэн билээ. Холливүүд смайлаар дан ганц бүсгүйчүүд гоёсон юм биш. Харин ч эмэгтэйчүүдээс илүү эрчүүд нь энэ үйлчилгээг илүү хийлгэсэн гэхэд болно. Тухайлбал, “АПУ”-гийн Батсайхан гэргий Алимаатайгаа хамт “холливуд смайл”-аар гоёж хаашаа л харна яралзсан цагаан шүдээ гарган мишээдэг болсон. Мөн “МCS”-ийн Оджаргал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүтэй улс төр бизнесийн нөлөө бүхий эрчүүд шүдээ цайруулсан билээ. “Камертон”-ы Эба ч гэсэн юунд дутах вэ гэсэн шиг холливүүд смайлаар гангарсан. Тэгвэл саяханаас “Номинталст”-ын Хаянхярваа Холливуд смайлаар мишээж, Аса аваргатай авхуулсан зургаа цахим хуудасандаа байршуулсан нь олны хүний яриа болоод байгаа. Хаянаа болон аварга хоёрын харилцан адилгүй шүдний талаар харсан бүхэн “Аваргыг бут цохив”, “Хаянаа аваргыг эвгүй байдалд оруулав” гэх зэргээр шивэр авир хийж байна билээ. Анх 7000 доллароос эхэлсэн Холливуд смайл одоо бол 10 мянган доллар хүрсэн сурагтай. Тэгэхээр дуучин Хаянаа яралзсан цагаа шүдээ 10 мянган доллараар хийлгүүлсэн байх нь.


URL:

Сэтгэгдэл бичих