Хугацаа нь дууссан “Үе Үе”-ээс болгоомжил
Олны хэрэглэж заншсан “Үе Үе” хэмээх кофе нь манай зах зээл дээр нэлээд эрэлттэй байдаг зүйлийн нэг. Гэтэл зарим дэлгүүрүүдээр хугацаа нь дууссан “Үе Үе” кофе худалдаалж байжээ. Энэ тухай нэгэн хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа жиргэжээ. Хэрэглэгч маань өөрийн цахим хуудаснаа “Хугацаа нь дуусан Үе Үе кофе зарим дэлгүүрүүдэд зарагдаж байна. Мэдэлгүй уугаад хордрх шахлаа. Энэ Мэргэжлийн хяналтын газар ажлаа хийгээч ээ. Хүний бие хогийн сав биш шүү” хэмээсэн байв.
Дашрамд дурдахад “Үе Үе” кофе нь хугацааг нь буюу он сарыг нь солих аргагүй учраас ийнхүү тэр чигээр нь худалдаалахаас өөр арга байхгүй. Харин бусад он сар шошгыг нь авч болдог зүйлийг бол манайхан шинээр шошго наан худалдаалж байгаад баригдсан түүх бий. Тиймээс хугацаа нь дууссан “Үе Үе”-ээс болгоомжлохгүй бол хэрэглэгчийн хэлснээр “Хүний бие хогийн сав биш шүү”.
unen.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Та худалдан авалт хийхдээ бүтээгдэхүүнийхээ хугацааг шалгаж авах нь таны үүрэг шүү дээ. Тиймээс та тухайн дэлгүүрийн албан тушаалтанд хандах хэрэгтэй. Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 10.1.1 дэх заалтад “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцна” гэж заасан байдаг.