60 гаруй эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн 60 гаруй эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Эрүүл мэндийн байгууллагад мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын даргын 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар тушаалаар Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай” хуулийн 19.8, “Статистикийн тухай” хуулийн 9.5, 9.6, 9.9, “Захиргааны хариуцлагын тухай” хуулийн 8.2, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 450 дугаар тушаалын 1, 2, 3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул нэр бүхий эмнэлгүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Эдгээр эмнэлгүүдээс хувьцаат компани нь татан буугдсан, үйл ажиллагаа явуулаагүй, мэдээ тайлангаа хугацаанд нь ирүүлдэггүй гэх мэт зөрчил дутагдал илэрсэн байна.
Мөн зарим хувийн эмнэлгийн эзэмшигчийн өөрсдийнх нь хүсэлтээр тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Эмнэлгүүдийн жагсаалт
№ Байгууллагын нэр Эзэмшигчийн нэр Чиглэл
1. Хэппидент ХХК Г.Сэргэлэн Шүдний
2. Зет Эс Эл Жи ХХК-ны Ара-денд Ш.Савах Шүдний
3. Өгөөмөр баян ХХК Д.Ноф Дотор, зүү төөнө засал
4. Содманал ХХК Лосолын Соль Мэдрэлийн
5. ТВ доктор ХХК Г.Ууганцэцэг Уламжлалт
6. Беринг ХХК Пүрэвийн Болормаа Дотор
7. Аминзүрх ХХК Данзангийн Алтанцэцэг Хүүхэд
8. Центаур ХХК-ны Психоанализ Сэтгэц
9. Дажмөнх ХХК Дажгүйн Одончимэг Хүүхэд
10. “БЧХХ” ХХК Рэнцэндоржийн Баянмөнх Дотор
11. Амарням ХХК Пүрэвээгийн Самбуужанцан Дотор
12. Авантэ ХХК Долгорын Бэхбат Дүрс оношлогооны
13. “Ганууд” ХХК Дагвын Бүрнээ Уламжлалт
14. Ангирхан-Үр ХХК Нямдоржийн Нэргүй Хүүхэд
15. Машид гэгээн ХХК Норолхоогийн Баярхүү Нүд
16. Заяа бумбат ХХК Б.Гантигмаа Уламжлалт
17. Хаш цөгц даариймаа ХХК М.Даариймаа Шүдний
18. ЭЦСУ ХХК И.Энхсайхан Дотрын
19. Алтансэлэнгэ ХХК Д.Цолмон Дотрын
20. Прайорити ХХК Г.Энх-Амгалан Дотрын
21. Азтай зоос ХХК Л.Мөнхбаяр БЗДХ
22. Ачит нар ХХК С.Пилээ Дотор, эмэгтэйчүүд
23. Боомын-Өндөр ХХК А.Бурмаа Шүд
24. НОНИ ХХК Доржбалын Энхжаргал Шүд
25. Бат-Элбэг-Амар ХХК Бямбын Эрдэнэ Мэдрэлийн
26. Ундрах шүр ХХК Д.Шүрэнцэцэг Дотор зүрх судасны
27. Уранцөгц ХХК Ч.Энхжаргал Шүдний
28. Говийн-Од дэвших ХХК Очир талст С.Монголмаа Шүдний
29. ГММЖ ХХК Д.Орхон Шүдний
30. Танан шүд ХХК А.Наранцацралт Шүдний
31. Сенна ХХК Данаажавын Зандангарав Шүдний
32. Хаш босго ХХК Ж.Бадамсүрэн Шүдний
33. Периодонт ХХК Ц.Равжаа Шүдний
34. Зиппибазар ХХК Ё.Оюунчимэг Эмчилгээний арьс, гоо заслын
35. Энэрэлжингоо ХХК И .Баасанжаргал Эмчилгээний гоо засал
36. Өвдөлтсудлалынтөв ХХК Ё.Бямбасүрэн Хөнгөвчлөх эмчилгээ.
37. Хос ген ХХК Өншигбаярын Оюунчимэг Удам зүйн
38. Цагаансарнай ХХК С.Сарангэрэл -
39. Нилэрдэнэ ХХК Шүүдэр Э.Саранчимэг Арьс гоо заслын
40. Алтан-Үсэг ХХК Банзарын Бямбаа Чих, хамар, хоолойн
41. Ботахангуа ХХК Доржсүрэн Батчулуун Чих хамар хоолойн
42. Номтцээл ХХК Жанцангийн Цэвээнжав Чих хамар хоолойн
43. Оюутцэцэн ХХК Ч.Лиза Чих хамар хоолойн
44. Moндэ ХХК Тунгаагийн Түмэндэлгэр Дотрын
45. Готум ХХК Г.Тунгалаг Дотор, зүрх судасны
46. Долоон хур Од ХХК Ө.Таня Нөхөн сэргээхийн
47. Кардиозасал ХХК Гэндэнгийн Дэчинлхам Дотрын
48. Лавзаа ХХК Ж.Цэрэннадмид Дотрын
49. Нууцхишиг ХХК Энхдалайгийн Дэлгэрмаа Уламжлалын
50. ТИ ЭС ЭЛ ХХК Энх эзэгтэй И.Бямбаа Эмэгтэйчүүд
51. ХАППИ ХОРН ХХК Аюулгүйн Өлзийхутаг Зүрх судасны
52. Шимой ХХК Сономын Наранцэцэг Дотрын
53. Хирузоне ХХК Ч.Батбаяр Мэдрэлийн
54. АакстерМонгол ХХК Ц.Ганзоригт Нуруу нугасны гэмтэл согог, мэдрэлийн мэс залын
55. “ТиэндВиАйПи” ХХК ТөгсмандалынТогтохбаяр Комьютер томографийн
56. Ончсанаа ХХК Пүрэвжавын Галбадрах Хэт авиан оношлогоо
57. Белладонна ХХК Сономцэрэнгийн Дүүриймаа Уламжлалт,
58. ЖИ ЭМ ТИ ХХК Батчулууны Адьяасүрэн Уламжлалт
59. Бадалха ХХК З.Оюунчимэг Уламжлалт
60. “Сэндэр” ХХК Тувааны Дорж Шүд
gereg.mn
URL: