Торгуультай эсэхийг нь нягталж үзээгүйн улмаас давхар торгууль гарч байна
Авто машин худалдаж авахдаа торгууль байгаа эсэхийг сайн анхаарах хэрэгтэй болжээ. Сүүлийн үед иргэд машин худалдаж аваад замын хөдөлгөөнд оролцож явах үед торгуулийн хуудас гэрийн хаягаар ирдэг болсон аж. Та торгуулиа төлнө үү гэсэн бичиг зурайж доор нь нэг зөрчлийн биш нэг хэсэг зөрчлийн торгуулийн мөнгө нэхэгдээд ирдэг байх юм. Заамын цагдаагийн газар энэ мэт гомдол маш их ирдэг гэнэ. Тиймээс Замын цагдаагийн газар иргэдэд машин худалдаж авах гэж байгаа бол өмнөх эзнээс нь торгууль байгаа эсэхийг лавлаж тодруулах хэрэгтэйг анхааруулж байна. Мөн www.torguuli.mn хаягаар ороод шалгахад бүх мэдээлэл нь гардаг ажээ.
Дээрх асуудалд анхаараагүйгээс болоод худалдаж авсан машинаа унаад хөдөлгөөнд оролцож байгаад зөрчил гаргахад өмнөх хүний торгуул давхар тооцогдоход бухимдал гарч байна.
URL: