Хакерууд террористуудын эсрэг дайн зарлалаа
Шарли Эбдо сэтгүүлийн газарт хандлага хийж 12 хүний амийг хөнөөсөн хэргийн дараа Anonymous нэртэй хакеруудын бүлэг мэдэгдэл гаргалаа.
Уг видео мэдэгдэлд хакерууд болсон хэрэг явдалд эмгэнэл илэрхийлээд аль Каеда, Исламын улс зэрэг бусад бүх террорист бүлэглэлүүдэд хандан кибер дайн зарлаж байгаагаа мэдэгдсэн байна.
Өшөө авалт болгож террор байгууллагуудын бүх сошиал аккаунтуудыг хааж, ажиллагаагүй болгох гэнэ.
Мөн хакерууд “үг хэлэх эрх чөлөөнд хүмүүн бус аргаар халдлаа…тиймээс үүнд хариу арга хэмжээ авах нь бидний үүрэг” гэжээ.
Anonymous бүлэг нь өөрсдийгөө ардчилалыг хамгаалагчид гэж тодорхойлдог. Өмнө нь засгийн газар, шашны, компаниудын олон вебсайтуудад халдлага хийж байсан юм.
ikon.mn
URL: