Монголын 9 иргэнийг итерполоор эрэн хайж байна

6834d6ea7b9543a9b301785af4c58218_L

Олон улсын интерполын товчоогоор манай улсын зургаан иргэнийг эрэн сурвалжилж байсан. Харин энэ тоо 9 болон нэмэгджээ.

Эдгээр иргэдийг тодруулбал, 43 настай эрэгтэй Ц.Гансүхийг бусдын амь насыг санаатайгаар хохироох гэмт хэрэг үйлдээд ор сураггүй алга болсон, 42 настай С.Энхчимэг гэх эмэгтэйг бусдын эд хөрөнгийг шамшигдуулсан, 36 настай Г.Нэргүй бусдыг залилан мэхэлсэн хэргээр эрэн сурвалжилж байгаа юм байна. Өмнө нь сурвалжлагдаж байсан 6 иргэн нь загвар өмсөгч Т.Аятунгаа болон түүний ээж Б.Солонго, МАХН-ын дарга Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, Анез, Еркин нар юм. Эднийг үргэлжлүүлэн эрэн сурвалжилж байгаа аж.

Ж.Батсайхан montsame


URL:

Сэтгэгдэл бичих