Таван настай охиноо гүүрнээс шидэж хөнөөжээ
АНУ-ын Флорида мужид таван настай охиноо гүүрэн дээрээс түлхэж хөнөөсөн эцгийг баривчилжээ. Сэжигтэн охиноо гүүрэн дээрээс түлхэж унагачихаад 100 миль хурдтай давхиж байхад нь цагдаа нар саатуулсан гэнэ. “Тэр машины арын суудал дээр зорчиж явсан бяцхан охиноо шүүрч аваад гүүр давуулан ус руу шидсэн. Гэрчүүд охины орилох чимээг сонсоод цагдаа дуудсан. Цагдаа нар охиныг аврах гэж гүүрэн доогуур орсон ч оройтсон байсан” хэмээн Петерсбургийн цагдаагийн албаны төлөөлөгч Йоланда Фернандез мэдээлэв. Хохирогч 18,6 метрийн өндрөөс шидэгдсэн гэнэ. Сэжигтэн нь 25 настай Жон Жончук гэгч бөгөөд жигшүүрт хэргээ ямар шалтгааны улмаас үйлдсэн нь тодорхойгүй байна.
24tsag.mn
URL: