Согтуу жолоочийн буруугаас 1300 айл аж ахуй нэгж цахилгаангүй болжээ

22Өчигдөр орой Сүхбаатар дүүргийн IX хороо, Рашаантын 19 гудамжинд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан “Н” 22.00 цагийн орчимд “Агаарын дэд станц-1019”-ийг мөргөж гэмтээсэн байна. Үүнээс болж 1300 айл, аж ахуйн нэгж цахилгаангүй болжээ.

Мөн цахилгаан түгээх сүлжээ компанийн урьдчилсан тооцоолсноор 24 сая төгрөгийн хохирол учраад байгаа бөгөөд гэмтлийг засварлахаар УБЦТС ТӨХК-ийн техникийн комисс, Зүүн түгээх төвийн шуурхай засварын бригад шөнийн 01.00 цагаас эхлэн ажиллаж байгаа юм байна.

 

ЧОЙ

 


URL:

Нэр: жадаа Огноо: 11 January 2015

тэр хохирсон айлууд бүгд хохирлоо цагдаад бүртгүүлж төлбөрөө авна уу.24 сая төгрөгөө ч төлүүлж танхай этгээдийг жаахан хорсогцгооё хүмүүс ээ

Нэр: дөрөө Огноо: 30 January 2015

эргнс

Сэтгэгдэл бичих