Үхэр ачаад явсан БНАСАУ-ын онгоц Монголд төдийгүй дэлхийд шуугиан тарьж байна

20150109093545Хойд Солонгосын “Ilyushin Il-76” тусгай тээврийн онгоц Дорнод аймагт газардаж олон тооны үхэр ачиж явсан талаар мэдээлэл цахим ертөнцөөр түгэж багагүй шуугиан тарьж байна. Уг нисэх онгоцны хувьд ачаа тээврийн зориулалт бүхий  том онгоц гэнэ.Уг онгоцыг буухад хил, гааль мөн тус аймгийн цагдаагийн газрын эрх мэдэл бүхий хүмүүс байсныг эх сурвалж хэллээ. Олон тооны  мал ачихдаа зарим нэгийг нь үлдээсэн аж. Эндээс харахад монгол малнаас голж шилсэн бололтой юм. Уг онгоц ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр буух боломжгүй бөгөөд дээрээс ирсэн үүрэг даалгаврын дагуу буугаад явсан гэх мэдээлэлтэй байсан бол одоогоор энэхүү мэдээлэл зөвхөн Монголд биш дэлхийд шуугиан тарьж байна.
Тухайн онгоц нь  их хэмжээний мал ачаад удалгүй буцсан бөгөөд зарим малыг нь авч явалгүй үлдээсэн бөгөөд голж шилсэн гэх яриа ч гараад байгаа юм.
Манай улсын хилээр нэвтэрсэн олон улсын онгоц гэрээ хэлцлийн дагуу ажлаа гүйцэтгээд явж болно. Анхаарал татаад байгаа  зүйл нь дэлхийд хаалттай байдаг БНАСАУ-ын онгоц гэнэт ирээд, юунд хэрэглэх малыг хэний зөвшөөрлөөр ачаад явсан бэ гэдэгт хамаг учир байгаа ч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнаас  тодруулахад “Бидэнд урьдчилж ямар нэгэн мэдээлэл өгөлгүйгээр буугаад буцсан ” гэдгээс өөр хариулт өгөөгүй юм.

Харин тус аймгийн нисэх буудлын инженерээс тодруулахад “Ийм онгоц буусан нь үнэн. Үүнээс илүү нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэжээ. Тэгвэл гадаадын хэвлэл мэдээллүүд ч бас энэхүү онгоц буусан талаарх мэдээг телевиз болон мэдээллийн сайтуудаар дамжуулан олон нийтэд хүргэжээ.

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих