СОНГОДОГ ГАЛА КОНЦЕРТ ТОГЛОНО

10887247_325767224284876_6593225377257862883_o

УДБЭТ-ын хамт олон “Сонгодог” концертооор үзэгчиддээ бэлэг барих гэж байна. БНСУ-ын Пусан хотын Мару Олон Улсын Хөгжмийн Фестивалийн зохион байгуулагч, Раом агентлагийн удирдаач Бэк Жин Хён удирдаач театрын урилгаар Монгол анх удаа хүрэлцэн ирж байгаа бөгөөд уг тоглолтыг ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүүтэй хамтарч симфони оркестерийг удирдах гэж байна. Уг концертонд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ С. Мөнгөнцэцэг, Э. Амартүвшин, СТА Ш.Наранчимэг, А.Сайнбаяр, Г.Шижирболд, Гоцлол хөгжимчин УГЗ Ц.Мөнхболд, Г.Долгорсүрэн, Б.Алунгоо, Т.Оргилцэцэг нар, уг театрын залуу хөгжимчдөөс бүрдсэн “Unico” хамтлаг оролцож, дэлхийн сонгодог болон монголын шилдэг бүтээлүүдээс толилуулах болно.
Удирдаач Бэк Жин Хён 1996 оноос хойш Пусаны хөгжмийн фестиваль болон Пусан хотын симфони найрал хөгжмийн уран сайхны удирдагч, удирдаач, 1996 оноос хойш Шилла симфони найрал хөгжмийн уран сайхны удирдагчаар ажилладаг. 2004 оноос хойш БНХАУ-ын Тяньжин хотын ахлах зочин удирдаач төдийгүй 2003-2011 оны хооронд Масаны Филармони Оркестрийн уран сайхны удирдагчаар ажиллаж байсан. Тэрээр Солонгосын, K.B.S, Пусан, Масаны, Тэгү, Нэгдсэн Солонгосын симфони оркестер зэрэг Солонгосын шилдэг оркеструуд, Испанийн Билбао, Экстрамадура, Италийн Сан-Рэмо симфони оркестр, ХБНГУ-ын Симметри ансамбль, Алс дорнодын, Санкт-Петербургийн, Унгарын Ременний оркестр, АНУ-ын Хойд эргийн симфони оркестр зэрэг Азийн болон дэлхийн бусад орны симфони оркеструудыг удирдсан туршлагатай юм.

Тус Сонгодог гала тоглолт нь солонгос, Монголын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 19 цагаас УДБЭТ-т тоглогдох юм байна.

10904078_325767000951565_7622351914948345241_o


URL:

Сэтгэгдэл бичих