“Кожеговь” баяжуулах үйлдвэр барих уу?
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийж буй Францын “Арева” компанийн охин компани “Кожеговь” баяжуулах үйлдвэр барих сураг дуулдах боллоо. “Кожеговь” компани ирэх гуравдугаар сараас баяжуулах үйлдвэрээ барихаар болсон тухай нутгийн иргэд мэдээлж байна.
Хэрэв ингэвэл уран олборлож, нутгийн иргэдэд төдийгүй Монгол Улсын хэмжээнд аюултай нөхцөл байдал үүснэ гэдгийг иргэний хөдөлгөөнийхөн хэлж байна. Кожеговь компанийн хувьд Монгол Улсад 1997 оноос хойш ураны хайгуул хийж байгаа билээ. Энэ хугацаанд туршилтаар Дулаан Уул ордоос 2.7 тн ураны хүдэр олборлоод байгаа юм.
Б.Заяа
Зууны мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
бидний монголчууд одоо яандаа……