Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн арга ядсан дараагийн уриалга
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн арга ядсан төсөв өнөөдөр улам тодорсоор байна. Эдийн засаг хямарсан үеийн засгийн газрын тэргүүн болсны харгайг ёстой л эдэлж байна уу даа.
Тэрээр он гараад яригдаж эхэлсэн төсвийн тодотголтой холбоотойгоор ард иргэддээ засаг мөнгөгүй байгааг олон янзаар илэрхийлж Шийдлийн нэртэй засгийн газрын бүхий л арга хэмжээг авах гээд тун завгүй яваа бололтой.
Эхэндээ тэрээр санхүүгийн хямралтай холбогдуулан УИХ-ын индэр дээрээс ард түмнээ хуруун дахь бөгж, чихэн дэх ээмгээ хандивлаач хэмээн зарлаж зогссон. Гэвч энэ нь тийм ч доривтой шийдэлд хүрээгүй.
Аргаа барсан ерөнхий сайд маань өөрийн цахим хуудсандаа “УИХ-ын болон Засгийн газрын гишүүдээсээ 9911-тэй дугаараа зарж, халамж нэн шаардлагатай хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд тусалцгаая” хэмээн жиргэсэн нь ниргэсэн хойно нь хашгирав гэдэг шиг л сонсогдож байна.
Чухамдаа АН анх 2012 онд Засгийн эрхэнд гарахдлаа ёстойл алтан хөнжилд хөрвөөхөөр их хэмжээний мөнгөн дээр суусан. Гэвч тоо тооцоололгүй цацсаар улсынхаа эдийн засгийг унагасан нь өнөөдөр тэдний хувьд ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болоод байгаагийн илрэл болгосон энэ мэт ерөнхий сайдын мэдэгдлүүд, уриалгууд харуулсаар байна.
ЧОЙ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
er saidiig demjner
hoorhii ard tumend talagdah geed yadaj bnaa 9911 tei ta nariin bidnees hulgailsan mongoor avsan ene unetei dugaariig hen avah yum bee aan erguu yujmuu haashaan
zuw zuw
odoo bur uruwduud ehlew ene huniig
Энэ яасан ядарсан тэнэг амьтан вэ Хүмүүс зөв аргыг нь хэлээд зурагтаар гаргаад сонинд бичээд байхад хэрэгжүүлж чадахгүй гөлөн гөлөн гээд өөр юм гоншигноод явах юм
хэлэх үг алга, ийм хүнийг ерөнхий сайд болгох ч гэж дээ.
Ийм ерөнхий сайдтай байх ч гэж дээ 76 гишүүний хөрөнгийг хурааж улсын төсөвөө бий болгооч ээ луйварчдаа
томоор сэтгэж том ярь дэндүү жул байна 9911 барьдаг бүх хүмүүсийн дугаараа зарсан мөнгө захын татварын байцаагч нэртэй хулгайчийн карманд л явж байдаг ш дээ.ээмэг бөгж,утасны дугаар,прусын татвар ч гэх шиг инээдтэй өчүүхэн юм битгий яриад хийгээд бай,