Шороотой бөх Л.Эрхэмбаяртай сонгуульд орвол сүйрэл !!!
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Л.Эрхэмбаярыг томилжээ. Өнгөрөгч сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт өвдөг шороодож, улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх нэрэн дээр үлдсэн. Харин энэ удаад З.Энхболд нарын шахалтаар Ц.Оюундарийн дэвшүүлэн зайлуулж, Л.Эрхэмбаярт аз тохиов бололтой. Гэхдээ Ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгосноор намын их хурлаар хэлэлцэж шийддэг дүрэмтэй билээ. Тэгэхээр айсуй гуравдугаар сард тус намын Их хурал хуралдах тухай мэдээлэл байгаа.
Энэ удаад ч түүний нэрийг Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд санал болгосон юм байна. Ямартай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН-ын дарга З.Энхболд нарын нөхөрлөл улам л зузаарч байгааг Л.Эрхэмбаярын томилгоо харууллаа. Учир нь Л.Эрхэмбаяр нь Ц.Элбэгдоржийн нөлөөнд байдаг хүн учраас энэ удаад АН-ын генсекийн суудалд түр оролон гүйцэтгэгчээр ирж байна.
Түүнээс бус АН-д намын гал тогоог чадварлаг удирдах хүн олон бий. Тэр тусмаа сонгуульд өвдөг шороодож, шүүх цагдаадаа тулж явсан хүн айсуй сонгуульд намын гал тогоог барьж орвол сүйрэл болно биз дээ. Тэгэхээр Л.Эрхэмбаяр энэ суудалд удаан тэсэхгүй л болов уу. Хэдийгээр АН угшилтай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын болон АН-ын даргатай хүч хавсарлаа ч намын журамт нөхөд нь намынхаа ирээдүйг бодолцож таарна.
Шороотой бөхөөр удирдуулж сонгуульд орно гэвэл АН-ын хувь заяа бүр өөрөөр эргэж таарна. Тэгэхээр удахгүй болох ИХ хурлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Эрхэмбаяр биш өөр нэгэн сонгогдох нь дамжиггүй. Билгэдэл талаасаа ч тэр, дөрвөн жилд нэг удаа болдог сонгуульд шороотой бөхөөр галаа удирдуулж наадамд оролцохгүй л дээ.
А.Гал
URL: