М.Наранбаатарт эрүүгийн хэрэг үүсгэжээ
МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатарт цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнийг УИХ-ын дарга З.Энхболд өөрийг нь гүтгэсэн мэдээллийг хэвлэлээр цацаж байна гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байсан юм. Цагдан хорих үүргийг эрх бүхий газраас өгсөн гэх мэдээлэл ч байна. МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа УИХ-ын даргыг Д.Энхтуяа, Ч.Даваабаяр гэх өөрийн хүмүүсээр дамжуулж ОНРТ-ийг шууд болон шууд бусаар эрхэндээ оруулах гэж оролдсон хэмээн ярьсан байдаг. Мөн тэрээр УИХ-ын даргыг шүүхэд өгөөд байгаа юм байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Нутаг орондоо нэр нүүргүй, жагсаалтаар УИХ-д орж ирсэн новш шүү чи муу бэлтрэг.
болихгүй юм байхдаа чонын хоол. Сэвтэй дөрөв гээд л хүн зохиогоод байж байх юм гэнэ. Энэ бүр хүмүүсийг хэт дорд үзэж байнаа. Чи удахгүй дуусна. Өнөөдөртөө солиорч л бай.