Э.Бат-Үүлээ та нар 150 тэрбумаа аваад бордюр, уут муутаа хий л дээ…
Улсын эдийн засаг, санхүү хүндэрсэн шалтгаанаар сүүлийн үед янз бүрийн хасалт таналтын тухай их яригдаж байна. Тэр дунд хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө, хүүхдээ харж буй эхчүүдийн тэтгэмжийг танахаар төсвийн тодотголд тусган УИХ-д өргөн бариад байгаа.
Мөн өнгөрсөн 12 дугаар сард аймаг, нийслэл, дүүргүүд болон яам агентлагийн сайд дарга нарын орлогч нар болон зөвлөхүүдийн орон тоог багасгах замаар хэмнэлт гаргах шийдвэр гаргасан.
Гэтэл шинэ 2015 он гарч энэ асуудал яригдаад эхэлмэгц Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл өөрийн 6 орлогчийнхоо дөрвийг нь халах ёстой байтал халалгүй, бүтэн жил цалин хөлсгүй ажиллуулна гэчихсэн зогсож байх аж.
Энэ нь сүүлийн хэд хоногийн хамгийн их шуугиан тарьж байгаа асуудал болоод байна.
Хоёр орлогчтой болоод л байдаг байсан
Нийслэлийн засаг даргын орлогч нарыг цалингүй ажиллуулах нэрээр үлдээгээд тэднийг төсөл, хөтөлбөр санаачлаад, эсвэл нийслэлд хэрэгтэй төсөл хөтөлбөрийг дэмжиж, дэмжүүлж ажиллаад тэндээс цалинжуулах тухай ч яригдлаа.
Үүнийг нь олон нийт маш их гайхаж байна. Яасан ч албан тушаалд дуртай хүмүүс байдгийн, цалингүй дарга нар тэгээд авилгаар амьдрана гэсэн үг үү гээд л асуулт их байна. Өмнө нь МАН нийслэлд засаглаж байхад хоёр, гурван орлогчтой болоод л байсан.
Үүлийн өмнөх засаг дарга Г.Мөнхбаяр гэхэд бие нь муудаад Солонгост эмчлүүлж байхад нь орлогч нар нь жил гаруй хотын ажлыг хийгээд болоод л байсан. Гэтэл одоо Үүл баатар маань 6 орлогчгүй бол ажил нь явахаа байчихаад байгаа юм гэнэ. Арай ч дэндүү байна гэх.
Энэ хорвоогоор дүүрэн ажил, дүүрэн боломж байхад заавал хотын орлогч дарга байна гэх тэр орлогч нар нь ч яасан дүүрчихсэн этгээдүүд вэ гэх хүмүүс ч байна. Ер нь Э.Бат-Үүл болон нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар оны өмнө төсөв яригдаж эхлэхээс л Засгийн газар, УИХ-тай мөчөөрхөж эхэлсэн.
Тэд нийслэлийн төсвөөс хасах гэлээ гээд уйлан дуугараад л тэнд ч очиж хэрүүл, энд ч ирж зарга хийсээр ирсэн билээ. Тэр үед нь Э.Бат-Үүлд гомдсон экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулган дээр тэднийг баалж байлаа.
Э.Бат-Үүлээ олон асуудал байгаа шүү, би зурагтаар л ярихгүй байгаа л болохоос…
УИХ-ын чуулганаар төсвийг хэлэлцсэн хэлэлцүүлгийн үеэр “Нийслэлийн төсөвт 150 тэрбум төгрөг дутуу тусгасан асуудлыг” Нийслэлийн удирдлагууд тэгэхэд нэлээд шүүмжилсэн.
НИТХ-ын дарга Д.Баттулга “Хөрөнгө оруулалт нийслэлд 0, урсгал зардлаас 247 тэрбум дутна. 100 тэрбумаар баригдах обьектод 45 тэрбум өгчихлөө. Байдал ийм л байна” хэмээн бухимдсан билээ.
Тэгэхэд нь Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг “Тэр нэхээд байгаа 150 тэрбумаа аваад та нар бордюр, уут муутаа хий л дээ, хотынхоон. Э.Бат-Үүлээ олон асуудал байгаа шүү. Би зурагтаар л ярихгүй байгаа болохоос” хэмээж байж билээ.
Тухайн үед олон нийт, Э.Бат-Үүл хэвлэлийн хурал хийж, Н.Алтанхуягийг Н.Энхбаяртай хоёр намаа 2024 он хүртэл хамтруулахаар хийсэн гэрээг эсэргүүцсэн, мөн ТВ-ийн ярилцлагад оролцсоныг дайруулж Ерөнхий сайд ийн гоморхлоо хэмээн үзээд л өнгөрсөн.
Гэтэл үнэндээ хотынхны 6.7 тэрбумыг хогийн ногоон уутанд зарцуулдагийг Засгийн газар мэдэж эсэргүүцэж байсан хэрэг аж.
Н.Алтанхуяг Их сургуулийн ангижав Үүл баатар нарын хотын удирдлагын хийж байгаа ажилд дотроо шүүмжлэлтэй явсан нь тийнхүү тэсэрсэн хэрэг байжээ.
Тэгвэл Нийслэлийн ардчилсан удирдагчид маань хогийн ногоон уутандаа 6.7 тэрбумыг зарцуулах төсвөө батлуулаад амжчихсан л байгаа. Энэ нь сүүлийн үед асар их хэл ам дагуулж байна.
6.7 тэрбум хэр их мөнгө вэ
Саяхан нэгэн сониныхон хогны ногоон уутны араас эрэн сурвалжлаад хамаагүй дарга нарын нууц бизнесээр оролдоод явбал амь насанд чинь цөвтэй шүү хэмээх үгийг гаалийнхнаас дуулснаа ч бичсэн харагдана лээ. Тэгвэл хогны уут хэр их мөнгө вэ гэдгийг аваад үзье.
Он гармагц татан буугдсан Цөмийн энергийн газар хэмээх агентлагийн дарга асан Н.Тэгшбаяр хогийн уутанд жилд 6.7 тэрбумыг зардаг нь Цөмийн энергийн газрын хоёр жилийн төсвөөс ч их мөнгө хэмээн жиргэж байлаа.
Тэрбээр ийм байтал Цөмийн энергийн газрыг татан буулгаж мөнгө хэмнэх тухай ярьсныг ойлгохгүй байгаагаа илэрхийлсэн нь тэр юм.
Нээрээ ч хогны уут гэдэг нь улс оронд, тэр дундаа Нийслэлд эдийн засаг санхүү хүндэрсэн үед байж байгаа нь хэн нэгний мөнгө угааж байгаа бизнес хэмээн хардахаас ч аргагүйд хүргэж байна.
Мөн хогны уут хэмээх энэ хогонд 6.7 тэрбумыг зараад сууж байхаар хүүхэд хичээллэж болохгүй нурах аюулд ороод актлагдсан сургуулиуд тухайлбал БЗД-ийн 14 дүгээр сургуулийг барьчихсан бол болох биш үү.
Мөн энэ мөнгөөр дүүрэг бүрт 100 хүүхдийн канад модон цэцэрлэг барьчихсан бол хотын дарга нарын нэр хүндэд тустай биш үү. Бас олон хүний бичиж, ярьж байгаа шиг хүүхдийн эмнэлэг барихад зарцуулж болоогүй л юм байна.
Тэгэхээр Нийслэлийг удирдаж байгаа дарга нар суудлаасаа буух дургүй, хогийн уут хэмээх хогонд мөнгө зарцуулсаар суугаагийн цаана юу байна вэ. Үүнийг л хяналт шалгалтынхан, хуулийн байгууллагууд үнэн зөв тогтоомоор санагдана.
Г.Хуяг
agshin.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Uutaa bolio bolio ereend hiigeed bgaa yum bishuu
Khogiin uut shiideh gej hunees mungu zeelj bgaan muu novshuudaa ih oronoo hudaldaj idsen novshnuud sainaa uzexgui ee