Гурван ч залуу машиндаа угаартаж амиа алджээ
Сүүлийн үед иргэд угаарын хий болон гал түймэрт угаартаж амиа алдах тохиолдол ихэсчээ. Тухайлбал, оны дараахан Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд 20 настай эмэгтэй, Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд 22 настай эрэгтэй автомашиндаа угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн хордлогын яаралтай төвд 12 хүн хандсанаас эмийн бодист тав, угаарын хийд долоон хүн хордсон байна. Түүнчлэн, хэсэг залуус автомашиндаа архи ууж байгаад амиа алджээ.
Д.Дуулим
24tsag.mn
URL: