Дакар раллигийн хүчтэй өрсөлдөгч Хоан Баррейдагийн тухай

1743701_621740191287938_227687111933476869_n

Хоан Баррейда – Хонда багийн тамирчин Хоан Баррейда өнөө цагийн Испаны шилдэг мотоциклчиний нэг . Мөн энэ жил тэрбээр дэлхийн аварга Марк Комагийн хамгийн гол өрсөлдөгч.

Тэрээр ихэнх цагаа гараашдаа өнгөрүүлдэг. Заримдаа гэртээ хонолгүй хэд хоног гараашдаа хонож мотоциклээ засч , бэлтгэлээ хийдэг байна.
Итгэмээргүй ч тэр гар утас барьдагүй . Бүр цахим шуудан хаяг ч байдагүй байна. Зүгээр л бүхий л цагаа өөрийн гараашинд өнгөрүүлдэг.
Мотоциклээс өөр дуртай зүйл нь аялах . Ялангуяа элсэн цөлд аялах маш дуртай ажээ.
Тэр карьеерийнхаа туршид хэд хэдэн хүнд осолд орж байсан. Харин 2004 оны осол түүний амьдрал гүн шарх үлдээжээ. Тэрээр 2 жил гаран мотоцикл унахгүй эмчлүүлсэн байна.

Гэвч азаар тэр эдгэрч эргэж мотоциклоо унаж чадахаар болжээ. Тиймээс Баррейда спортдоо эргэн ирж өндөр амжилт үзүүлж байгаа нь өөрийн үргэлж хурцалж байдаг өрсөлдөгч нарынхаа ач хэмээн ярьдаг байна.
Энэ цаг үед түүнтэй энэ зэрэгцэхүйц олон мотоциклчидтэй мөр зэрэгцэн уралдаж байна. Түүний хувьд энэ жил хамгйин том өрсөлдөгч нь нутгийн тамирчин Марк Кома юм

10917420_621740231287934_8082842021372672519_n

Баррейда дакарт 2011 онд хөл тавьжээ. Гэвч 2 дох гарааны үеэр осолдон механикийн асуудлаас болж уралдааныг орхисон байна. 2012 оны Дакарт тэр өөртийгөө дэлхий дахинаа таниулж 2 ч гараанд дараалан түрүүлэн тухайн жилд 11 –р байранд оржээ. 2013 онд Баррейда нийт 4 ч гараанд түрүүлж сүүлийн гараанд шатахууун нь дууссанаас бол цаг алдан шагналын тавцанд гарах боломжоо алджээ. Харин өнгөрсөн жил нийт 5 гараанд түрүүлж аваргын төлөө өрсөлдөж байсан ч мөн л осолд орон аварга болох боломжоо дахин алджээ.

Энэ жил тэрбээр 2 дох гараанд түрүүлэн одоогоор тэмцээнийг хошуучилж байгаа бөгөөд
Мэргэжилтнүүд энэ жил түүнийг дакар раллийн гол паворитаар нэрлээд байна.
Өдгөө 31 настай Испани тамирчин энэ жил мөрөөдлөө биелүүлж чадах болов уу.


URL:

Сэтгэгдэл бичих