Дуурийн театраас төрсөн сонгодог хамтлаг болох Consonans хамтлаг ОХУ-ыг зорилоо
Дуурийн театрын залуу уран бүтээлчид нийлж хамтлаг байгуулжээ. “Consonans” нэртэй уг хамтлагийг 2013 онд Хөгжим бүжгийн коллежийг төгссөн залуус болох тенор хоолой А.Наранбаатар, баритон хоолой Э.Отгонбат, тенор хоолой Г.Дашчанрав гэсэн гурван залуу байгуулжээ. Гурван залууг хүмүүс Дуурийн театрт ажилладаг гэдгээр нь мэдэх билээ.
Дэлхийн алдартай сонгодог бүтээл болох “Caruso” гэх уран бүтээлийг коверлон үзэгчдэд хүргэсэнээр сонгодог урлаг сонирхогчид дунд алдартай тус хамтлаг нь энэ сарын 10-нд болох“Байгаль нууран дээрх сонгодог бүтээл, Зах хязгааргүй хөгжим ” хэмээх Олон улсын VI фестивальд урилгаар оролцохоор ОХУ-ыг зорьжээ.
Эл наадамд тэд өөрсдийн мэргэжлийн чансааг харуулахаар дуурийн гайхамшиг болсон аринууд болон Дэлхийн алдартай дуучдын бүтээлүүдийг дуулахаас гадна Монгол, Орос дуурийн дуунуудаас дуулахаар бэлдсэн аж.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ih mundag zaluus shvv Duuri gedgiig sonsool oilgono