МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН, АНУ ХОЁРЫН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ?

10885126_788837994503813_8166075231208015629_nЯпоны эдийн засгийн төлөвлөлтийн албаны дарга хийж байсан японы нэртэй эдийн засагчдын нэг Сакаяа “Дэлхийг бүтээсэн эр-Чингис хаан” хэмээх алдартай зохиол бичиж Японы эдийн засаг ( Японд маш томд тооцогддог) сонин дээр нийтлэсэнийг Японы ерөнхий сайд асан Койзүми өндрөөр үнэлж байсан билээ. Энэ хүн 2006 оны 3 сард “АНУ, Монголын эзэнт гүрэн хоёрын аль нь хүчтэй вэ?” хэмээх өгүүллэгээ хэвлүүлсэн юм. Энэ өгүүлллэгийг агуулгыг товчлон хүргэе.

1. Эдгээр улсыг харьцуулах болсон шалтгаан: Монголын эзэнт гүрэн АНУ хоёр огт өөр цаг үеийн огт өөр хоёр улс боловч эдгээр улсыг адилтган харьцуулахад төстэй зүйл маш олон байдаг юм. Эдгээр хоёр улс нь “Дайсангүй улс” байсан юм. Монголын эзэнт гүрэн дэлхийд ноёрхож байх үед түүнтэй өрсөлдөх, байлдах чадвартай улс байсангүй. АНУ ч мөн адил өнөөдөр дэлхийг ноёрхож байгаа том улс гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ.

Мөн АНУ, Монгол хоёрыг адилтган харьцуулахад хүргэсэн бас нэгэн зүйл нь огт өөр цаг үеийн улс боловч { ОЛОН СОЁЛ , ОЛОН ШАШИН}- ийг дэмжиж, хүний эрхийг хүндэтгэж байснаараа төстэй юмаа. Монгол хүмүүс өөрсдийнхөө нүүдэллийн мал аж ахуй, нүүдэлчин соёлоо суурин соёлд уусгалгүйгээр, тэдгээр олон соёлтой, олон шашинтай (будда, лал, христ, бөө мөргөл) улс орныг удирдаж байв. Чингис хаан “Аюулгүй дэд бүтэцтэй, гарал угсаа, ястан үндэстэн, шашин шүтлэгийн эрхийг хүлээн зөвшөөрсөн ардчилсан улс” байгуулахыг зорьж байсан юм. Бидний бүтээн байгуулахыг хүсч байгаа Глобалчлалыг Чингис хаан бүтээн байгуулсан юм.

Олон үндэстэнээс бүрдсэн улс байгуулсаныхаа дараа эдгээр улсыг эдийн засгийн хувьд нэгтгэхийг зорьсон Чингис хаан нэгдсэн мөнгөн тэмдэгт гаргасан юм. Тухайн үед Хятадад зэс, Европт алт, дундад азид мөнгийг гүйлгээнд хэрэглэж байсан бол Чингис хаан нэгтсэн мөнгөн тэмдэгт бий болгосон бөгөөд тэр мөнгөн тэмдэгт нь араб, хятад, азийн соёлыг бүхэлд нь тусгасан мөнгөн тэмдэгт байжээ. Худалдаачдыг бүх талаар дэмжин торгоны замыг хамгаалж байснаараа эдийн засаг худалдаа хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэв. Цэрэг байлдааны талаар АНУ-ыг хойноосоо дагуулахааргүй хүчирхэг улс байсан бөгөөд энэ хүчирхэг байдлынх нь нууц нь “Хууль, зохион байгуулалт, мэдээлэлийг хурдан дамжуулах арга” байсан юм. Мэдээллэлийг Чингис хаан маш өндрөөр үнэлдэг байжээ.

2. Монголын эзэнт гүрнийг мөхөлд хүргэсэн шалтгаан: Монголын эзэнт гүрэн улам бүр томрохын хэрээр эдийн засаг санхүүгийн зардал ихэсч, санхүүгийн алдагдалд орж эхэлсэн байна. Орос, дундад ази, Хятад гэх мэтийн алслагдсан газруудыг холбон мэдээлэл дамжуулах, удирдан зохион байгуулахад зарцуулах нь хүндрэлтэй болов. Хубилай хааны төр барьсан 37 жил нь АНУ-ын Рэйган-ий үетэй төстэй байдаг. Монголын эзэнт гүрний улс төрийн бодлого уян хатан шинж чанартай байсан нь эзлэгдсэн орнуудад нь таатай нөлөө үзүүлж байв. Гэвч, Монголчууд өөрсдөө гадаадад гарган зардаг бүтээгдэхүүн байхгүй учир худалдааны орлого гэхээр юм байсангүй. Түүнчлэн эзлэгдсэн орнуудаас бага хэмжээний татвар авдаг байсан тул Монголчуудын өөрсдийнх нь орлого нь улс орноо удирдан залах санхүүгийн эх үүсвэрт хангалтгүй байсан юм. ( Колончлол тухай улсыг эдийн засагийн хямралд оруулан туйлдуулдаг бол Монголын эзэнт гүрний үед Монголд колончлогдож байсан ард түмэнд харин ч эдийн засаг худалдааны маш таатай боломж бүрдсэн байжээ) Монголын эзэнт гүрний энэ санхүүгийн алдагдал нь 1990 оноос хойших АНУ-ыг санагдуулдаг. Санхүүгийн алдагдлыг арилгахын тулд Хубилай хаан маш олон бодлого явуулсан боловч төдийлөн амжилттай болоогүй бөгөөд эдгээр бодлоготой төстэй бодлогыг одоогийн АНУ явуулж байгаа юм. Хубилай хааныг нас барсаны дараа Монгол хэдэн хэсэг болон бутарсаар 1340 оны үед гэнэт мөхсөн юм. Монголын эзэнт гүрний мөхөл маш хурдан хугацаанд өрнөсөн байна. Түүх байнга давтагдаж байдаг бөгөөд маш олон зүйлээрээ Монголын эзэнт гүрэнтэй төстэй АНУ ч Монголын нэгэн адил сүйрэлд хүрч магадгүй л юм.

3. Энэ өгүүллэгний талаарх миний сэтгэгдэл: Энэ өгүүлэг Монголын талыг ч баримтлаагүй, АНУ-ын талыг ч баримтлаагүй, Монгол, АНУ хоёрыг адил төстэй зүйлээр харьцуулж бичсэн бүтээл болно. Нэлээд олон хуудас өгүүллэг боловч би зөвхөн товчилон бичив. Эцэст нь Сакай ингэж дүгнэжээ. Монголын эзэнт гүрэн Глобалчлалыг анх хөгжүүлэх гэж оролдон, мэдээллийг илүү хурдан дамжуулах арга сэдэн, анхны олон улсын мөнгөн тэмдэгт гарган, татварын уян хатан бодлого явуулж чадсанаараа АНУ-аас хэд дахин илүү юмаа. Мөн цэргийн байлдааны арга, зохион байгуулалтаараа ч илүү байсан юм. Гэвч Хаант төрийн язгууртан дээдсийн хэрэглэх зардал улам бүр ихэсч санхүүгийн хямралд орсоноор мөхсөн байна. Өнөөгийн АНУ ч мөн санхүүгийн хямралд орох үе ойрхон байгаа болов уу гэж бичээд АНУ, Монгол хоёрын яг аль улс нь илүү хүчтэй вэ гэдэг дүгнэлтэнд хүрэлгүйгээр өгүүллэгээ төгсгөжээ. Зохиолч Монголын эзэнт гүрнийг АНУ-аас илүү хүчтэй хэмээн дүгнэх гэсэн боловч өөртэй нь тулгарах олон эсэргүүцлээс эмээсэн бололтой. Гэвч энэ өгүүллэг 2006 онд нийтлэгдсэн бөгөөд түүнээс хойш нэг их удалгүй АНУ санхүүгийн хямралд орж мөхнө хэмээн ярих хүмүүс олширч байгааг та нар бүгд мэднэ дээ. Сүүлийн үед АНУ мөхлийн ирмэгт байна. АНУ-ын дараагийн улс аль улс вэ хэмээн бичиж байгаа эдийн засагчид олон байгаа ч хэрвээ үнэхээр АНУ хүчирхэг байдлаа алдвал Монголын эзэнт гүрний дараах үе шиг ойр хоорондоо эдийн засгийн чадварын хувьд ойролцоо төстэй олон улсууд оршин тогтнох байхаа. Ямар ч байсан АНУ шиг, эсвэл Монгол шиг тухай цаг үеэ ганцаараа эзэлсэн улс тогтохгүй нь лавтай. Бидний өвөг дээдсийн талаар зөвхөн тэдэнд ялагдсан дайснууд нь бичиж байснаас, ингэж сайн талаас нь харж бичсэн хүн ховор байдаг. Япончууд, “Чингис хаан дэлхийг эзэлсэн цорын ганц ази хүн ” хэмээн өндрөөр үнэлдэг. Япончууд Монголын эзэнт гүрэн шиг дэлхийг эзлэх гэж оролдоод Дэлхийн 2-р дайнд ялагдаж байсан хүмүүс.

Булгаа Хроновизор

URL:

Нэр: utnuud Огноо: 8 January 2015

goyo

Нэр: Anonymous Огноо: 9 February 2015

@aSF хоосон оодрох хэрэггүй ээ. тэд өөрсдийн гэсэн nation үүсгэсэн л байгаа биздээ?

Сэтгэгдэл бичих