Ялалтын 70 жилд Ким оролцох бол Обама татгалзаж, Европын удирдагчид…
Холбоотнууд нацист Германыг ялсны 70 жилийн ойг тэмдэглэх баярын урилгыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европын удирдагчдад хүргүүлсэн.
Латвийн Гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевичс Европын холбооны улс орнуудад хандан баярт оролцохоос татгалзах, эсэх талаар хамтын шийдвэр гаргахыг уриалсан тухай Newsweek мэдээллээ.
Тэр хэлэхдээ “Литвын Ерөнхийлөгч Далиа Грибаускайте болон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Латвийн Ерөнхийлөгч Андрис Берзиньш нар энэ нь мартагдашгүй баяр болох эсэх болон аль аль нь Украины хямрал нь Орос, Барууны хоорондын харилцаа эрс муудахад хүргэсэн эсэхэд хариулт өгөхөөс татгалзсан” тухай ярьжээ.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд урилгад албан ёсны хариу өгч хараахан чадаагүй байгаа бол Москва хотод болох Ялалтын баярын жагсаал /парад/-д Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон очихоор төлөвлөсөн эсэх талаар тайлбар хийгээгүй байгааг Downing Street сонин тэмдэглэсэн байна.
Нөгөө талаас, хэдий түүний улс 1945 онд “гитлерийн эсрэг эвсэлд” -д оролцож байгаагүй хэдий ч, Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Ун тавдугаар сарын 9-нд Москвад уригдсаныг бичсэн.
ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков “Пхеньянаас ирсэн эхний дохио нь Хойд Солонгосын удирдагч баярт оролцохоор Москвад ирэхээр төлөвлөж байгааг нь харуулж байна” гэж хэлжээ.
М.Баяр
gereg.mn
URL: