Сүүлийн 14 хоногт Сонгинохайрхан дүүрэгт 20 хүн амиа алдав

35893_61998

Согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн, согтуугаар автомашин жолоодсон зэрэг хариуцлагагүй үйлдлээсээ болж хүний амь хохироосон хэрэг тасрахгүй байна. Зөвхөн сүүлийн 14 хоногт Сонгинохайрхан дүүрэгт иймэрхүү  золгүй байдлаар 20 хүн амиа алджээ. Тухайлбал, бусдын гарт нэг хүн амиа алдсан бол 13 хүн нь ил харагдах ямар нэгэн шарх сорвигүй атлаа нас барсан байх юм. Мөн нэг хүн түлэгдэж талийгаач болсон байна. Тус дүүргийн нутаг дэвсгэр буюу нэгдүгээр хорооллын замд “Тоёота Чейзер” маркын автомашины жолооч согтуугаар 25 орчим настай залууг дайрч амийг нь хөнөөжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn


URL:

Нэр: Зочин Огноо: 7 January 2015

Юу вэ? Дайн болоод байгаа юм уу?..СХДуургийн засаа дарваа!!!!!!!!!!!!!!!!!

Сэтгэгдэл бичих