Секс гуниг гутралыг тайлж тайвшруулдаг

gq_45-640x442Секс нь эрүүл мэнд гоо сайханд тустай байдгийг эрдэмтэд нотолсон. Хэрэв долоо хоногт ядаж нэг удаа сексийн харьцаанд ордог бол санаа зовох зүйлгүй гэсэн үг. Учир нь сексийн үед эндорфин хэмээх гормоны ялгарал ихээхэн нэмэгддэг нь хүний тархинд хуримтлагдсан сөрөг бодол, стресс, гутралыг тайлж, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Хөхний хэлбэр гоё болдог
Хавтгай цээжтэй, хэт жижиг хөхтэй бүсгүйчүүд үүндээ гутарч янз бүрийн хиймэл арга хэрэглэх нь бий. Харин судлаачид тогтмол бэлгийн харьцаанд ордог эмэгтэйчүүдийн хөхний хэлбэр илүү аятайхан болж, булчин нь чангардаг болохыг тогтоожээ.

Турахыг хүсвэл сексэд гэдэг оргүй үг биш
Гэхдээ сексийн харьцаанд л орвол учиргүй турах юм гэж туйлширч ойлгож болохгүй. Тодорхой хэмжээний илчлэг, калори шатаагдана л гэсэн үг. Ямар ч байсан орон дээр дэмий хэвтэхээс л үр дүнтэй болох нь тодорхой.

Биеийн галбир аятайхан болно
Бүсгүйчүүд циллюлит хэмээх жүржийн хальсыг санагдуулам харвингаас их санаа зовдог. Тэгвэл сексийн харьцаанд орох үед чухам өгзөг, ташаа, бэлхүүс, зэрэг асуудалтай хэсгийн харвин мэдэгдэхүйц багасдаг байна.

Секс толгойн өвчин анагаана
Хэрэв толгой тань өвдвөл сексээс татгалзах бус харин зөвшөөрөх хэрэгтэйг толгойн өвчнөөр түрээ барьдаг эмэгтэйчүүдэд сонордуулъя. Учир нь дур хүсэл оргилох үед цусан дахь кортистериодын түвшин нэмэгддэг бөгөөд тэд өөрсдөө гайхалтай өвчин намдаагчид юм.

Секс сарын тэмдгийг тогтворжуулдаг
Долоо хоног тутам секс хийдэг эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн давтамж татгалздаг болон хааяа нэг хавьталд ордог хүүхнүүдийнхээс илүү тогтмол болохыг харууллаа. Судлаачид хавьталт өөрөө чухал болохоос дур тавилт ямар ч хамаагүй хэмээн нотолж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих