МҮОНРТ-г туших АН-ын нарийн арга Ц.Оюундарь

125411111МҮОНРТ гэдэг өрх айл өнөөдөр хөл толгойгоо олохоо больтлоо муйхарлаж байна даа. Эзэн суух гэсэн санаархал улстөрийн хүчнийхэнд нилээдгүй хүчтэй өрнөж байгаа байдлыг өнөөгийн даргын суудалд санаархалаас харж болохоор. Ямартаа ч МҮОНРТ-ийн даргаар АН-ын генсек Ц.Оюундарийг томилсон нь цаанаа л учиртай хэмээн хардах хэсэг бүлэг байсаар байна.

Учир нь МҮОНРТ нь өөрийн гэсэн дотоод хуультай төрийн байгууллага. Тэр тусмаа хэвлэл мэдээллийн салбар бол ардчилсан нийгмийн дөрөв дэх засаглал хэмээн тунхаглагдаж байдгийг мэдэх нэгэн АН-ын далд санааг буруушааж байгаа нь ч зөв бололтой. Улстөрийн хараат бус байдлаар өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэн ард түмэндээ үнэнийг мэдээлэх ёстой МҮОНРТ-ын халдашгүй байдалд халдаж байгаа АН-ынхан хууль бус үйл ажиллагаагаараа иргэдийн дургүйцлийг хэдий хүртэл хүргэх юм бол доо.

Ийнхүү АН-ын генсек байсан Ц.Оюундарийг энэ сэнтийд залсан нь өөрийн гар хөлөө болгож удирдан залах гэсэн далд санаархал гэдгийг хэлэх нэгэн ч байна. Тийм дээ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Су.Батболд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл улс төрийн намын өндөр албан тушаал хашиж байсан хүнийг ерөнхий захирлаар томилсон явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тэрбээр мөн “Олон нийтийн радио, телевиз нь аливаа улс төрийн нам, улстөрчдөөс хараат бусаар ажиллах ёстой, бие даасан хуультай байгууллага. Гэтэл улс төрийн намд өндөр албан тушаал хашиж байсан хүнийг ажлаас нь татгалзуулан хараат бусаар ажиллах ёстой энэ байгууллагын даргаар томилж байгаад хуулийг нь гардан боловсруулж батлуулсан хүний хувьд би харамсаж байна. Байнгын хороо ч энэ асуудалд анхаарах ёстой” хэмээсэн.

Харин үүний хариуд Байнгын хорооны дарга А.Бакей “2013 онд МҮОНРТ-ийн хуульд шалгалт хийж зөвлөмж хүргүүлсэн ч хэрэгжилт тун тааруу байгаа нь Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг нөхөн томилох үеэр харагдлаа. Харин өнөөдрийн хувьд энэ талаар ярилцах ямар нэгэн бэлтгэлгүй байгаа болохоор дараа авч хэлэлцээд шаардлагатай гэвэл хуульд өөрчлөлт оруулж ирэх хэрэгтэй хэмээсэн байна.

Энэхүү хоёрын ярианаас л нэгэн дүгнэлтэд хүрч болохоор ямартаа ч төрийн өмчит байгууллагыг өөрийн болгох гэсэн улайрал, тэгээд тун болохгүй бол хуульд нь өөрчлөлт оруулж хүчээр өөрийн болгох гэсэн нууцхан хүсэл нуугдсаар байгааг анзаарна биз ээ. Ингэхээр зөвхөн улстөрийн намууд өөрсдөдөө ашигтай хуулийг гаргасаар иргэдийн гар хөлийг зөөлөн зөөлнөөр тушсаар байгааг нэгэнтээ харуулсан явдал боллоо.

 

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих