Масайчууд бие бие рүүгээ нулимж мэндэлдэг

Дэлхийн улс орнуудын мэндлэх өвөрмөц хэлбэр,зан заншлыг танилцуулъя.

Энэ улсуудад очвол мэндлэх ёсыг нь мэдээд авбал илүүдэхгүй биз ээ.

 

4a572b14-b113-4451-b469-06bbb934e1f8.jpg

Шинэ Зеланд:

 

Шинэ Зеландад хоёр хүн уулзаад мэндлэхдээ хамраа зөөлөн үрэлцэх маягаар мэндэлдэг.  Ийнхүү мэндлэхдээ нүдээ нээлттэй байлган зөвхөн хамар л шүргэлцэх зайтай байлгах хэрэгтэй.

 

Төвд:

Дэлхийн бусад газар хэлээ гаргахыг доромжлол, дургүйцэл гэж хүлээж авдаг бол Төвдөд угтан авах,мэндчилэхдээ хэлээ гаргадаг.

Энэ зан заншил нь 9 дүгээр зууны үеэс уламжлалтай бөгөөд хэрвээ чихэр өвс (ургамал) зажилж байгаа тохиолдолд ийнхүү мэндлэхийг цээрлэдэг.

 

217c31e7-47af-43cb-bd87-586250a4546b.jpg
Нидерланд:

Яг ч үнсэх биш агаарын үнсэлт буюу хацар дээр нь гурван удаа үнсэн мэндэлдэг.

 

Кенн:

Эвгүй санагдах ч Африк үндэстний нэгэн омог болох Масайчууд найзуудтайгаа мэндлэхдээ бие бие рүүгээ нулиман мэндэлдэг.

 

 

Тувалу:

Тувалугийн Полинек арлынхны үндэсний мэндчилгээ-соги нь хацраа нийлүүлэн нусаа гүнзгий гэгч нь татах юм.

Мөн тухайн арал дээр очихоосоо өмнө сонгино идэхээс татгалзаарай.

 

 

82035ed5-b088-411e-91a0-15dcf27bfe0c.jpg

Мозамбик:

Зүүн-өмнөд Африкийн оронд сайн уу? гэж мэндлэхээсээ өмнө гурван удаа алга ташдаг.

 

Украйн:

Украйнд зүүнээс эхлэн,зүүн-баруун-зүүн гэсэн дараалалтайгаар хацар дээр нь үнсэн мэндчилдэг.

 

 

f2d71feb-8dfc-4d4d-aa2b-f7cc95cf0ee8.jpg

Гренланд:

Арктикийн бүсийн ихэнхи орнуудад, тэр тусмаа Гренландад күник хэмээн нэрлэгдэх уламжлалт мэндчилгээний хэлбэр бий.

 

Күник нь хоёр хүн хамар болон дээд уруулаа нийлүүлэн эсрэгцүүлэн амьсгалахыг хэлдэг байна.

Күникийг ихэнхдээ гэр бүлийн гишүүд дотроо болон хайртай хүмүүс бие биетэйгээ мэндчилэхдээ хэрэглэдэг.

 

 

 

 

Г.Лхагва

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих