Төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр нээгдлээ

f7ad622dc44cc018originalТөмрийн хүдрийг нойтон, соронзон аргаар баяжуулах  үйлдвэр Дархан хотноо ашиглалтад орлоо. Манай улсад одоогоор хамгийн томд тооцогдох энэ үйлдвэр  нь жилдээ нэг сая тонн төмрийн хүдэр  боловсруулах  хүчин чадалтай. Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь уул уурхай металлургийн цогцолбор байгуулахаар  төлөвлөсөн дэд хөтөлбөрийнхөө нэг зорилтыг ийнхүү биелүүллээ.

Төмрийн хүдэр баяжуулах салбартаа салбартаа хамгийн анхдагч нь болж байгаа геомембран доторлоогтой барьсан уг үйлдвэрийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү технологи нь усыг үр ашигтайгаар 70 хувиас дээш дахин ашиглаж, байгаль орчинд хор нөлөөгүй ээлтэй гэдгээрээ давуу талтай.


URL:

Сэтгэгдэл бичих