Шүүхийн шийдвэр хэрхэн гарав

6b45938ed0696373bigНайз охиноо зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд байсан Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болж гурван жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн талаар өнөөдөр тус шүүхийн олон нийттэй харилцах албанаас дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Г.Алтанхүүд холбогдох шүүх хурал олон удаа хойшилж байсан ба Дүүргийн II прокуророос Г.Алтанхүүг талийгаачийн үхэлд буруутай гэж үзэж байгаа бол Шүүх  эмнэлэг талийгаач хууч өвчний улмаас  амь насаа алдсан гэж дүгнэсэн байна.

Шүүх бүрэлдэхүүн Г.Алтанхүү талийгаачийг зодож хүндэвтэр гэмтэл учруулсан нь талийгаачийн амь насанд нөлөөлөөгүй гэж үзсэн учир түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн 91.1 гэсэн зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган гурван жилийн хорих ял оноожээ.

Ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх бөгөөд цагдан хоригдсон хугацааг оруулан тооцох юм байна. Г.Алтанхүү 2013 оны арваннэгдүгээр сараас хойш цагдан хоригдож байгаа юм.

Хэргийн оролцогчид болон улсын яллагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа бол 14 хоногт багтаан Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдлоо гаргах боломжтой ажээ.


URL:

Нэр: Зочин Огноо: 8 January 2015

Хүн алчаад төрийн хамгаалалтанд 3 жил суугаад болоо юу. Энэ хууль яаж үйлчилдэг юм бэ барааны саван санаатай хулгайлсан гээд 3 жил өгөөд байсан цаг саяхан ш дээ.
Санаатай алаад 3 жил, шалзлаад 7 жил хошин юм их хийх юмаа. Мөнгө л байвал ичих нүүр булчирхай ч байхгүй энэ хэрэгт хамаатай хүмүүсийн үр хүүхэд удмаараа усдаж үгүй болог гэж Монгол даяаараа харааж зүхэж байна.

Нэр: kk Огноо: 13 January 2015

ene nuguu shuuukh shinjilgeenii darga avgai buruutai uildel ilreed baisan tsagdaagiinkhan bas khav darsnuu mongold er ni shudraga khuuliin baiguullaga gej bainuu

Сэтгэгдэл бичих