М.Наранбаатар З.Энхболдын “НО”-г дэлгэв

Z-VS-N1.jpg.300x0_q85_crop_upscaleМҮОНРТ-ийн эргэн тойронд болсон үйл явдлыг эргэн харвал:

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр, УИХ-ын дарга З.Энхболд “Зуун хүний хийдэг ажлыг 700 хүн хийж байна, архидалт хэрээс хэтэрсэн, хулгайн кино гаргахаа болих хэрэгтэй” гэсэн утга бүхий үгийг тэдэнд хандаж хэлсэн нь МҮОНРТ-ийнхэний дургүйцлийг хүргээд авсан билээ.

МҮОНРТ-ийнхэн энэ үгийг эсэргүүцэж 700 хүнийг архичин гэлээ, бид хулгайн кино гаргадаггүй, арилжааны телевизүүдийн хийж чаддаггүй сайн нэвтрүүлгүүдийг бид л хийж байна. УИХ-ын дарга З.Энхболд энэ үгнийхээ төлөө биднээс уучлал гуйх ёстой хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байлаа.

Тэдний энэ шаардлагын хариуд УИХ-ын дарга З.Энхболд “Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг биш, архидалт аймшигтай байгааг Б.Наранбаатар тэргүүтэй тойрон хүрээлэгчдэд хамааруулж хэлсэн. Асуудлыг буруу ойлгосон бол уран бүтээлчдээс уучлалт гуйж байна. Би хэлсэн үгнийхээ төлөө МҮОНТ-ийн удирдлага болон тойрон хүрээлэгчдээс уучлалт гуйхгүй” гэв.

Үүнд М.Наранбаатар ч хариу барьж, хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэл гаргасан юм. Тэрээр “УИХ-ын дарга З.Энхболд, 700  хүнийг архичин гээгүй М.Наранбаатарыг тойрон хүрээлэгчдээс уучлал  гуйхгүй гэсэн. З.Энхболдыг үүнийх нь төлөө  шүүхэд өгнө.  УИХ даргын хэлсэн үгнээс “Надаас бусад нь архичин, хэн ч биш гэсэн хандлага ажиглагдсан. Монголын ард түмнийг доромжилж  байна гэхээр харагдсан.  З.Энхболд олон газар ажилласан, хөрөнгө мөнгө ихтэй хүн байх. Тэрбум төгрөг нэхэмжилж байна. Тэрбум төгрөгийг хувьдаа биш МҮОНРТ-ийн хамт олны сайн сайхны төлөө зарцуулна” гэсэн юм.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Со гавьяат хатуу үг чулуудаж, М.Наранбаатарыг огцрууллаа. М.Наранбаатар суудлаасаа буухдаа дуугүй өнгөрсөнгүй, ярилцлага өгч, УИХ-ын дарга З.Энхболдын “но”г дэлгэлээ.

М.Наранбаатар ярилцлагадаа ” Уг нь төв халхынхан их тохитой  хүмүүс шүү дээ. Надад бол ямар нэг асуудал байхгүй. Харин төрийн хүний ёс  зүй, буурь суурьтай чанар тэр хүнд байхгүй гэдгийг л харуулсан.  Халагдсан хүндээ яасан ч их  хайртай юм. Энэ байгууллагыг өөрийнхөө зорилгод ашиглах ямар их тачаадсан хүсэлтэй юм. Тэр хүслийг нь би биелүүлдэггүй. Өөрийнх нь өмч биш гэдгийг л хэлсний  л үр дүн энэ. Түүнээс бидэнд өс хонзон, үйл  ойлголцол байхгүй. Өмнө нь олон удаа уулзаж, гайгүй харилцаатай явсан үе бий. Ёс зүйгүй зүйл 2008 оны гуравдугаар сараас эхэлсэн. Тухайн үед З.Энхболд тэргүүтэй АН-ын 4 нэр дэвшигч “Эвтэй дөрөв” гэдэг сурталчилгаа явуулсан. Ингээд нэг өдөр надруу  залгаад “Сэвтэй дөрөв” Өвөрхангайд гэж МАН-аас   нэр дэвшигчдийг хэлнэ гэсэн. Ингээд “Энэ арай болохгүй. Би сонгуулийн  маргааш ард түмний царайг яаж харах юм” гэсэн. Эндээс л бид хоёрын маргаан эхэлсэн. 2011 оны есдүгээр сараас төрийн телевизээс төрсөн тэрбумтан гэх нэр зүүж эхэлсэн. Тэр болтол би нэр  цэвэр явсан хүн. Би ч сүүлдээ залхсан. 2012 оны  эхэнд би сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрөө зарлаж байж   чимээгүй болсон шүү дээ. Би Өвөрхангайн Арвайхээрийн шороон дээр гэртээ төрсөн хүн. Намайг бүр 2008 онд хүртэл УИХ-д нэр дэвших гэж байна гэж шуугиж л байсан. Би өөрөө  бодоогүй байхад ийм хардлагууд явж л байдаг” гэжээ.

Тодруулж хэлбэл, М.Наранбаатарын хэлснээр 2008 оноос З.Энхболд шахалт үзүүлж, дайрч давшлах болжээ. 2008 оны сонгуулийн өмнө  одоогийн спикер, М.Наранбаатарт, З.Энхболд, Д.Зоригт, Г.Батхүү, Д.Бадамдамдин нар бол “Эвтэй дөрөв”,  Д.Лүндээжанцан Я.Содбаатар, Г.Шийлэгдамба, С.Чинзориг нар “Сэвтэй дөрөв ” гэсэн утгатай  нэвтрүүлэг гаргах хэрэгтэй тухай хэлжээ.   Түүнийг нь хүлээж аваагүй аж.

www.times.mn


URL:

Нэр: Anonymous Огноо: 9 January 2015

1000 ширхэг гар буу нар тойруулаад өрчихсөн голд нь баатар зогсож байгаа тийм хуудас Өвөрхангайд тараагаад явсан юу болсон бэ ингэхэд.

Сэтгэгдэл бичих