3 САЯ ДАХЬ ИРГЭНИЙГ ТОДРУУЛАХ АСУУДЛААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

SONY DSC

Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран 3 сая дахь иргэнийг тодруулах асуудлаар нийслэл, аймгийн засаг дарга, эрүүл мэнд, статистикийн газар, хэлтсийн дарга нартай 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр ҮСХ-ны байранд видео хурал зохион байгууллаа.

ҮСХ-ны дарга С. Мэндсайхан 3 сая дахь иргэнийг тодруулах журмыг танилцуулж, тодорхой чиглэл өглөө. Тэрээр Монгол Улсын хүн ам 2014 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2995.9 мянга болж, өмнөх оныхоос 2.2 хувиар өсч, төрсөн хүүхдийн тоо 2014 онд хамгийн их буюу 82839-д хүрснийг мэдээллээ.

Эрүүл мэнд, спортын сайд Г. Шийлэгдамба эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд 3 сая дахь иргэнийг тодруулах журмын талаарх мэдээллийг ард иргэдэд шуурхай хүргэх; төрөх эхийн судалгааг тодорхой болгох, төрөлтийг тухайн өдөрт нь багтаан мэдээлэх талаар Статистикийн болон эрүүл мэндийн газар хэлтсүүд нягт хамтран ажиллах шаардлагатайг онцлон тэмдэглэлээ .

Та Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулах журмыг ЭНД ДАРЖ үзнэ үү


URL:

Сэтгэгдэл бичих