Г.Алтанхүүд ял оноолоо

527-14205075536b45938ed0696373big_700x700Хамтран амьдарч байсан найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдон цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Г.Алтанхүүд шүүхээс гурван жилийн ял оноожээ.

Г.Алтанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг санаатай алсан, 98.1-ийн бусдын биед санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шүүсэн юм.

Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд түүнд үүсгээд байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-т заасан бусдыг санаатай алсан зүйл ангийг хэрэгсэхгүй болгож, 98.1-т зааснаар буруутган гурван жилийн хорих ял оноосон байна. Мөн  Г.Алтанхүүгийн өнгөрсөн хугацаанд хоригдсон хугацааг ял эдэлсэнд тооцож Г.Алтанхүү хоёр жил хоригдоод суллагдахаар болжээ.

С.Саруул

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих