Албан тушаалаа ашиглан бусдын нэрээр гадаад паспорт гаргадаг булхай илрэв

20150105101409Төрийн өндөр алба хашиж байгаа эрх  мэдэлтнүүдээс  гадна, төрийн дунд шатныхан ч гэсэн авилга хээл хахуулийн хэрэгт байнга орооцолдож явдаг. Харамсалтай нь төрийн бага, дунд шатны түшмэдүүд бусдаас авсан аилгын мөнгө тийм ч их биш болохоор хэрэг бүртгэх, поркурорын шатанд замхран алга болчихдог. Уг нь эрүүгийн хэрэг үйлдсэн бол том, жижиг гэж ялгахгүй төрийн албан хаагчдыг хуулийн дагуу хатуу шийтгэдэг баймаар.Хамгийн их авилгалд өртдөг газар бол Мэргэжлийн хяналт, Гааль, ИБМ-ийн ажилтан, Татварын байцаагч оржээ.Энд иргэний бүртгэл мэдээллийн төвийн ажилтан бусдаас их хэмжээний мөнгө хахууль авсан хэргийг өгүүлэх болно.Таван жилийн өмнө Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар яллагдагч Ж.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ. Ж.Энх-Амгалан нь ИБМУТ-ийн бүртгэл, мэдээллийн хэлтэст комьпютер, техникийн системийн зохицуулагчаар таван жил ажиллажээ. Энэ хугацаанд хумсаа муусан муур шиг авирлаж, төрд тэрсэлсэн гэмт хэрэг үйлдэж байсныг хэн ч мэдсэнгүй. Гэвч олон хавар нэгэндээ гэдгийн үлгэрээр 2009 оны 3 дугаар сараас мөн оны 9 дүгээр сарын 6-ныг хүртэлх хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, шунайхайн сэдэлтээр “бусдын нэрээр гадаад паспорт гаргуулах”-ыг хүссэн иргэдийн  холбогдох материал, бэлэн мөнгө зэргийг хамтран залилан хийгч Б.Сэргэлэнгээс авч, Иргэний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд нэвтрэн орж, худал мэдээдэл буюу байхгүй иргэний талаар зохиомлоор овог, нэр, регистрийн дугаар, төрсөн он, сарыг шинээр оруулах замаар өөрчлөлтүүдийг хийсэн байна.Ж.Энх-Амгаланг бас нэг зүйлд сэрдэн шалгаж байсан юм.Долоон сарын 1-ний үймээний дараа хэсэг бүлэг хүмүүс АНУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчинд виз мэдүүлэн бараг ногоон гэрлээр л Америкруу гарсан байдаг.Тэдний дунд Батзандан, Магнай, Баасан, ичинноров гэх нэрээр хүмүүс АНУ-рүү дүрвэсэн тухай шалгагдаж байжээ. Яг энэ үймээний дараа Франц, Их британ, ХБНГУ, АНУ-ын элчингээс визний тал дээр хөнгөлөлт үзүүлсэн нь харь улсад хараар амьдрах гэж буй манайханд аятайхан шалтгаан болсон бололтой.  Тэд өөрсдийгөө “эрүүл мэндийн иргэний хөдөлгөөн”  “Ногоон нам” “Их намын гишүүд, удирдагчид” хэмээн мэдүүлэн гадаадруу гарсан байдаг.Тэдний овог нэрийг сольж, бусдын нэр дээр гадаад паспорт гарган гадагшаа гарах тал дээр ИБМУТ-ийн бүртгэл, мэдээллийн хэлтэст комьпютер, техникийн системийн зохицуулагч Ж.Энх-Амгалан чамгүй бохир мөнгө халаасалсан байдаг. Мөн дээрх хугацаанд бусадтай урьдчилан үгсэн  тохиролцож, нийт 25 удаагийн үйлдлээр гэртээ хуурамч үнэмлэх хэвлэж байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Түүнийг ашиглан ИБМУТ-өөс гадаад паспорт гаргуулан авсан буюу “баримт бичгийг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдэж, борлуулсан” гэмт хэрэгт буруутгасан юм.Б.Сэргэлэн нь дээрх хугацаанд шунахайн сэдэлтээр, Ж.Мягмар, Д.Болбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож, өөрөө болон тэднээр дамжуулан “бусдын нэрээр гадаад паспорт гаргуулахыг хүссэн” иргэдийн холбогдох материал, бэлэн мөнгө зэргийг авч, Ж.Энх-Амгаланд авч өгсний үндсэн дээр 25 удаагийн үйлдлээр хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорт гаргуулан авсан буюу “баримт бичгийг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдэж, борлуулсан” байна. Ш.Дарханцэцэг нь 2009 оны 9-дүгээр сарын 21-ны өдөр өөрийн зурагтай, “Дамирангийн Эрдэнэцэцэг” нэртэй, КЛ74082825 дугаартай регистртэй Е-0535145 дугаартай хуурамч гадаад паспортыг ашиглан Замын-Үүд боомтоор МУ-ын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан аж. Харин д.Цэрэндулам нь 2009 оны 12-дугаар сарын 19-ний өдөр өөрийн зурагтай “Даваахүүгийн ууганцэцэг” нэртэй, КЛ66041621 дугаар регистртэй, Е-0502031 дугаартай хуурамч гадаад паспортыг ашиглан Замын үүд боомтоор МУ-ын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүх дээрх хэргийг 2010 оны  6 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд Ж.Энх-Амгаланд 3 жил 1 сар хорих, Б.Сэргэлэнд 2 жил хорих, Д.Цэрэндуламд 2 сар баривчлах, Ш.Дарханцэцэгт 5 сая 520 000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан аж. Нийслэлийн давж заалдах шатны түүх дээр хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Б.Сэргэлэнд оногдуулсан 2 жилийн хорих ял, Д.Цэрэндуламд оногдуулсан 5 сая 520 000 торгох ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Д.Цэрэндуламын 2 сарын баривчлах ялын ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдаанд оролцсон прокурор болон өмгөөлөгч нарас Ж.Энх-Амгалангийн үйлдлийг 2009 оны өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй гэсэн санал гаргажээ. Харин төрийн хариуцлагатай ажлыг луйврын бизнес болгосон Ж.Энх-Амгаланд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

agshin.mn


URL:

Нэр: xaxa Огноо: 7 January 2015

Тэгээд баахан будилаан тарьж тарьчихаад өршөөлөөр мултраа шаахийн тэ

Сэтгэгдэл бичих