15-хан настай хүүд таван жил ч оноож мэдэх нь
Гэр бүлийнхээ хамтаар салхинд гарч амарч зугаалахаар очоод золгүй тохиолдлоор энэ хорвоог орхисон настан, тоголж наргиж яваад санамсаргүйгээр хүний аминд хүрнэ чинээ санаагүй 15-хан настай хүүгийн талаар нэхэн сурвалжилахад хүүд Эрүүгийн хуулийн 94-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Уг зүйлийн 94.1-д “Бусдыг болгоомжгүй буюу санамсаргүйгээр алсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг гэж Цагдаагийн газрын эх сурвалж хэлжээ.
Одоогийн байдлаар хүүд Цагдаагийн байгууллагаас хуулийн заалтын дагуу хүний аминд санамсаргүйгээр хүрсэн гэсэн үндэслэлээр шалгалт хийж эхэлжээ. Цаашлаад хэргийг прокурор шүүхийн байгууллагад шилжүүлнэ. Тэндээс ямар ял шийтгэхийг шийдвэрлэнэ гэжээ.
Тоглох гэж очоод ийм аймшигт хэрэгт холбогдоно гэж бодоогүй хүү болон хүүгийн эцэг эх одоо болтол сэтгэл санааны хямралаас гараагүй байгаа аж.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хуулиа мэдэхгүй байж битгий худлаа залж бай. Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм.
Shuuh ter buu hel yumiig helmegduulnee………………………..