Казахстанд хэрэгжиж буй Зэс олборлон баяжуулах шинэ төслүүдийн тухай
Сүүлийн жилүүдэд Казахтсан улс өөрийн эрдэс баялаг, түүхий эдийг амжилттай олборлон ашиглаж эргэлтэнд оруулснаар эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн түвшинд хүрч байна. Өнөөдөр Казахстанд 493 орд газар 1225 эрдэс түүхий эдийн нөөц нээгдэж цайр ,вольфрам ,баритын нөөцөөрөө дэлхийд 1-р байранд , мөнгө, хар туглага, хромын нөөцөөр 2-р байр, Зэс , хайлуур жоншны нөөцөөр 3-р байр, Молибдений нөөцөөр 4-р байр , Алтны нөөцөөр 6-р байранд гэх мэт маш их эрдэс баялгын нөөцтэй оронд тооцогдож байна. Тэр хэмжээгээр уул уурхайн олборлолт ашиглалт , үйлдвэрлэлийн салбар ч маш эрчимтэй хөгжиж байна. Казахстан улс нүүрс , нефть, байгалийн хий, төмрийн хүдэр, зэс, цайр , хар туглага, уран , никель, боксить болон бусад эрдэс баялагийг эрчимтэйгээр олборлон ашиглаж байна. 2015 онд гэхэд л 150сая тн нефть олборлхоор төлөвлөсөн ба сүүлийн жилүүдэд нефть олборлолтоороо дэлхийн тэргүүлэх 10 орны эгнээнд багтан орсон. Уран олборлолтоороо (19.451тн/жил ) дэлхийд тэргүүний эгнээнд байна. Зэс болоод өнгөт металл олборолт ч гэсэн эрчимтэй хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд Казахстан улсад хэрэгжиж байгаа зэс олборлон баяжуулах 3-н шинэ төслийн тухай товч танилцуулга бэлдлээ. Эдгээр зэс олборлон баяжуулах үйлдвэрүүд нь ирээдүйд Зэсийн экспортын салбарт бидний манай Монгол улсын гол өрсөлдөгч нар болох юм. Дэлхийн зэсийн үндсэн гол хэрэглэгч ( 44% ) болох Хятад улстай бидэнтэй л адил хөрш зэргэлдээ мөн л төмөр зам , авто замаар холбогдсон , зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг хүчтэй өрсөлдөгч нар юм.
Актогай Зэс-Молибдений уурхай
Актогай зэсийн ил уурхайг Казакстаны томоохон зэс үйлдвэрлэгч уул уурхайн тэргүүлэгч компани Касахмыс эзэмшдэг. Алкогай уурхай Казакстны зүүн өмнөт нутагт Хятадын хилээс 250км зайд оршидог. Энэ шинэ төсөл нь ил уурхай, исэлдсэн хүдрээс катодын зэс гаргах уусгалт хандлалт электролизийн үйлдвэр (SX-EW), сулфидийн хүдрийг баяжуулах фабрик , мөн Молибдений баяжмал боловсоруулах үйлдэр зэргээс бүрдэнэ. Актогайн зэс олборлон баяжуулах энэ шинэ төсөл нь 2012 оны 12 сард Казахмешийн удирдалгын зөвлөлөөр шийдэгдэн 2013 онд барилгын ажил эхэлсэн. 2014 оны эхний хагас гэхэд 110 кВт шугам татах ажлын 50% хийгдэж дуусан, барилгын газар шорооны ажил, уусгалтын үйлдвэрийн суурь фунтаментын цутгалтын ажлууд амжилттай явагдаж байна. Мөн ус татах шугам хоолой, төмөр зам болон бусад барилга байгууламжын ажлууд ч төлөвлөсөн хугцаандаа явагдаж байна. Aктогай уурхай 2015 оны сүүлийн улиралд исэдсэн хүдрээс катодын зэс гаргах үйлдвэр 2017 онд сулфидийн хүдэр баяжуулах фабрик бариж байгуулж дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна. Энэ төслийн нийт хөрөнгө оруулалт 2,3 тэрбум доллар байхаар төлөвлөсөн. Уурхай 50 жил ажиллана ашиглалтын эхний 10жилд 104,000 тн катодын зэс үйлдвэрлэнэ.
Aктогай зэсийн уурхайн геологи минерлогийн бүтэц нөөцийн тухай
Актогай зэс –молбидений профирийн орд газар нь дорнот Казахстаны өмнөд хэсэгт оршидог. Хүдрийн биет нь зэсийн исэлдсэн хүдэр , молибдени агуулсан зэсийн сулфидийн хүдрээс тогтсон. Зэс нь халькопиритэд зонхилон оршино эрдэсжилт нь галт уулын гаралтай тунмал чулуулгаас тогтоно. Эрдэсжилтийни 70% интрузив чулуулаг диорит , гранодиорит мөн галт уулын гаралтай тунмал чулуулаг бүрдүүлдэг. Уурхайн нөөц ийг JORC –н шатлалаар тогтооход ойролцоогоор 037% зэс агуулсан 122,8 сая тонн зэсийн исэлдсэн хүдэр, 0,33% агуулгатай 2,063,6 сая тонн зэсийн сулфитийн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон.
Уурхайн олборлолт ашиглалтын үйл ажиллагаа
Ил уурхайн аргаар тэсэлгээ , эксковатор , хүнд даацын автомашин ашиглан олборлон.
Ил уурхайгаас тээвэрлэж ирсэн хүдрийг анхдагч бутлуураар оруулан бутлаад хүдэр хадаглах складад хийнэ. Бутлагдсан хүдэр нь хүдрийн складын доор байрлах хавтанд тэжээгчээр дамжин конвейерээр зөөгдөн 28мВт хүчин чадалтай ХӨН тээрэмд орно. Хоёрдогч шатны бөмбөлөгт тээрмээр бүрэн нунтаглагдаад флотацийн хэсэгрүү зутан хэлбэрээр очино. Флотацийн хэсэгт зэс- молибденийг хамт хөвүүлэн баяжуулж авна. Дараагын шатанд Зэс-Молбиденийг тус бүрд нь салгах флотац явуулж тус тусын баяжмал авна.
Зэсийн баяжмалыг шүүж хатаагаад баяжмалын агуулхад хадаглана. Тэндээс зэс хайлуулах зуухруу төмөр замаар тээвэрлэнэ. Исэлдүүлэн уусгах процесс нь нуруулдан уусгах аргаар явагдана. Хүхэрийн хүчилээр зэсийг уусган баян уусмалыг SX-EW (solvent extraction and electrowinning ) буюу Хандлалт-Электролизийн аргаар боловсоруулан катодийн цэвэр зэс гарган авна.
Актогай уурхайн дэд бүтэц , цахилгаан хангамж, гэрээт гүйцэтгэгч компанууд болон санхүү хөрөнгө оруулалтын тухайд.
Цахилгаан энерги хангамжийн хувьд Карагандын ГРЭС-2 буюу Казахстаны Павлодар мужын Экибастуз хотын дулааны цахилгаан станцаас 110кВт шугам татаж авч байна. Үйлдвэрлэлийн хэрэглээний усыг Зузагашын усан сангаас 27км шугам хойлой газар доогуур татаж хангагдана. Мөн нэг ээлжиндээ 60 хүн амьдрах багтаамжтай уурхайн кемп буюу суурин , агуулах склад , зам харилцаа зэргийг барьж байгуулж байна.
Актогая үлдвэрийн барилгын зураг төсөл , ханган нийлүүлэгч хэрэгжүүлэгч компанаар Туркийн Alarko engineering Ltd компани ажиллаж байна. Дэлхийд эрчим хүчний салбарт тэргүүлэх компануудын нэг Шведын АВВ компани Актогай зэс баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамж автоматжуулалтын асуудлын ажлыг 2012 оны 12-р сараас даан авч ажиллаж байна.
Мөн АВВ компани 44 сая долларын ажлын гэрээ байгуулан 28мВт-н ХӨН тээрэм, 22мВт – н бөмбөлөгт тээрмийн цахилгаан дамжуулга холболтын ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байна. Австралын уул уурхайн барилга , зураг төсөл , инженерийн Ausenco компани ил уурхайн зохион байгуулалт бүтэцтэй холбоотой 30сая долларын инженерийн ажил гүйцэтгэж байна. BIR компани барилга архитектур , иргэний барилга байгууламж , цахилгаан болон механикийн ажлуудын зөвлөхөөр ажиллаж байна. Актогай зэсийн энэ төслийн санхүүжилтийн 1,5 тэрбум долларыг 2011 оны 12-р сард байгуулсан гэрээний дагуу Хятадын Хөрөнгө оруулалтын Банк гаргаж байна.
АКТОГАЙ –н зэс олборлон баяжуулах энэ төслийн барилга байгууламжийн ажилд ойролцоогоор 3000 мянган хүн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсний дараа уурхайн олборлолт ашиглалт , үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 1500 хүн тогтмол ажиллана.
110кВт цахилгаан дамжуулах шугам
Барилгын ажилчидын байр
Ус татах хойлойн байгууламж
Газар шорооны ажилд зориулсан хүнд даацын автомашинууд
Уусгалт Хандлалт-электролизийн үйлдвэрийн суурь
Төмөр замын барилга байгууламж
Уусгах цэхийн суурь цутгалтын ажил 12/04/2014
Уралын нуруун дахь зэс олборлох Бозшаколь уурхай
Бозшаколь зэсийн уурхайн энэ төслийг мөн л Казахстаны уул уурхайн тэргүүлэгч компани Казахмыс хэрэгжүүлж байна. Бозшаколийн орд нь дэлхийн дан зэсийн томоохон ордуудын нэг д тооцогддог. Бозшаколийн орд нь Казахстаны хойд нутагт Павлодор мужын нутаг дэвсгэрт Астанаагаас зүүн зүгт 250км зайд оршидог . Энэ ордыг ашиглах төсөл 2011онд батлагдаж 2012 онд барилгын ажил эхэлсэн. Энэ оны сүүлээр буюу 2015 оны эхний улиралд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхэлхээр төлөвлөн шаргуу ажиллаж байна. Бозшаколийн уурхайн төслийн хүчин чадал жил бүр 75000тн зэсийн баяжмал үйлдвэрлэж 40 жил ажиллах бололцоотой. Ил уурхай нь төвийн болон зүүн гэсэн 2 хэсгээс тогтоно. Төвийн хэсгийг эхний шатанд ашиглана ашиглах хугцаа 33 жил , 2-р шатанд зүүн талын ил уурхай олборлоно ашиглах хугцаа 22 жил. Зэс порфирийн энэ орд нь Бозшаколийн магмын чулуулгын биетэд тиолот базальт болон галт уулын гаралтай тунмал чулуулгын тогтоцтой . Орд газрын хүдэрт зэсээс гадна алт, молибдени тодорхой хэмжээгээр агуулагддаг.
Бозшаколийн орд газар нь нийтдээ 1,17 сая тонн зэсийн нөөцтэй хүдэр дахь зэсийн агуулга дундажаар 0,37% . Төсөл хэрэгжих хугцаанд 5,25 сая унц алт, 57000 тн Молибден олборлохоор төлөвлөж байна.
Бозшаколь зэсийн уурхайн ашиглалт ба технологи
Уурхайн олборлолтын үйл ажиллагаа ердийн эксковатор , хүнд даацын автомашин , тэсэлгээ гэсэн ил уурхайн аргаар явагдана. Баяжуулах үйлдвэрийн хувьд эхний жилүүдэд 25 сая тонн хүдэр боловсоруулна цаашид нэмэгдүүлэн жилд 28сая тонн хүргэнэ. Мөн жилд 5 сая тонн шаварлаг хүдэр боловсоруулах үйлдвэр багтана. Шаварлаг хүдэр боловсоруулах төсөл технологийн ажлыг Австриалын Уул уурхайн аж үйлдвэрлэлийн зураг төсөл –инженерийн чиглэлийн Ausenco компани гүйцэтгэсэн. Шаварлаг хүдэр боловсоруулах үйлвэр нь флотацийн процессод орж байгаа материалын хэмжээг нэмэгдүүлсэн. Шаварлаг хүдрийн Р₈₀ 50мм хүртлэх хэмжээтэй нь шууд ХӨН-тээрэмд орно. Шаварлаг хүдрийн энэ үйлдвэр нь Баяжуулах фабрикаас холгүй 3,5км зайд анхдагч бутлууртай зэргэлдээ байрална. Шаварлаг хүдрийг тусад нь ялган боловсоруулсанаар ашиглалтын зардал тодорхой хэмжээгээр буурсан. Ил уурхайгаас ирсэн хүдрийн анхдагч конусан бутлуураар бутлаад туузан дамжуулгаар зөөвөрлөн хүдрийн агуулхад хийнэ. Бутлагдсан хүдэр хүдрийн агуулхын доор байрлах хавтант тэжээгчүүдээр дамжин конвейрээр зөөвөрлөгдөн ХӨН тээрэмд орно. Нунтаглалтын процессод 12,2 м диаметертай 28 мВт хүчин чадалтай 1 ХӨН тээрэм , 8,5 м диаметертэй 2 бөмбөлөгт тээрэм ашиглана. Нунталалтын дараа флотацийн аргаар баяжуулан Зэс, Молибдений хамтын баяжмал авч дараагын шатанд салгах флотаци явуулан зэс молибдений тус тусын баяжмал авна. Зэсийн баяжмалыг шүүж хатаагаад вагонд шууд ачин төмөр замаар тээвэрлэн хайлуулах үйлдвэрлүү явуулна. Молибдений баяжмалыг мөн шүүж хатаагаад савлаж дараагын хэрлэгч лүү илгээнэ. Баяжуулах үйлдвэрийн хаягдалыг өтгөрүүлэгчид оруулан өтгөрүүлээд өндөр хүчин чадалтай насосоор шахан хаягдалын даланд хийнэ. Бозшаколийн уурхай нь 2015 -2030 оны хооронд жил бүр 30сая тонн хүдэр боловсоруулаад жил бүр 100000 тонн зэсийн баяжмал авах мөн 2013-2056 онд жил бүр 25 сая тонн хүдэр боловсоруулаад жил бүр 60000 тонн зэсийн баяжмал авах гэсэн 2 ерөхий төлөв лөгөөтэй ажиллаж байна. Бозшаколийн уурхай нь барилга байгууламж болон дэд бүтэцийн хувьд Баяжуулах үйлдвэр , ажилчидын байрлах байрууд , 200кВ цахилгаан дамжуулах шугам болон зам талбайгаас бүрдэнэ. Баяжуулах үйлдвэрийн барилгын ажилд 15000 тонн ган төмөр 90000 тонн бетон зуурмаг хэрэглээд байна. Мөн төмөр замын станцыг шинээр барьж байгуулан шинэ төмөр зам тавьж Астана – Павлодор төмөр замтай холбогдоод байна. Цахилгаан энергийн хувьд Экибастузк хотын ГРЭС-1 цахилгаан станцаас шинэ шугам татан хэрэглэнэ. Үйлдвэрийн хэрэглээний усыг уурхайгаас холгүй 25 км зайтай орших Сатпаевын усан хойлооноос авна. Бозшаколийн уурхайн зураг төсөл, барилга угсаралтын ажлын гүйцэтгэгчээр Туркийн Alsim Alarko компани 2011 оноос ажиллаж байна. Техник эдийн засгийн үндэслэл болон зарим инженерийн зураг төсөлийн ажлыг 15сая долларын гэрээгээр Aker Solutions компани гүйцэтгэсэн. Баяжуулах үйлдвэрийн техник технологи , зураг төслийн ажлыг 63 сая долларын гэрээгээр FLSmidth компани гүйцэтгэсэн. FLSmidth компани мөн туслах процессууд болон баяжуулах үйлдвэрийг ажиллуулж эхлэх , үйл ажиллагааг жигдрүүлэх ажлыг хариуцан ажиллана. Xstrata Technology гэдэг нь Бозшаколийн баяжуулах үйлдвэрийн зэсийн баяжмалыг дахин сайн нунтаглах үйл ажиллагаа юм. Бозшаколийн уурхайн нийт хөрөнгө оруулалтын зардалыг ойролцоогоор 1,8 тэрбум доллараар төлөвлөсөн. Одоогоор Хятадын Хөгжлийн Банкнаас 2,7 тэрбум долларын зээл аваад барилга угсаралтын ажил явагдаж байна. Бозшаколийн уурхайн олборлолтын ажил 2014 оны сүүлээр эхлэн 2015 оны эхний улиралд баяжуулах үйлдвэр ажиллаж эхэлхээр төлөвлөн ажиллаж байна.
Бозшаголийн уурхайн баяжуулах фабрикийн барилгын ажлын эхлэл
Анхдагч бутлуурын суурь
Баяжуулах фабрик 2014он
Хүдэр тээвэрлэх хүнд даацын автомашинууд
Агуулах болон засварын газар 2013он
ХӨН –тээрмийн хэсэг
Уурхайн ажилчидын байр
Баяжмал тээвэрлэх төмөр зам
Бенкала зэсийн уурхай
Бенкалагын зэс порфирийн орд газар Казахстаны баруун хойд нутагт Уралын нурууны салбар уулсад оршидог. Энэ орд газрын ашиглалтын лизензийг КазМедь компани 100% эзэмшидэг. Frontier Mining Ltd гэсэн охин компани олборлолт ашиглалт үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Бенкалагын ордын ил уурхайг 1968 онд анх олж нээсэн. Уурхайн хэсэг байгалийн тогтоцын хувьд газрын гүний ус 25 метрийн доор байдаг энэ нь нуруулдан буюу овооглон уусгалтанд маш тааламжтай нөхцөл болдог. 2011 оноос SX-EW solvent extraction (SX) and electrowinning (EW) гэсэн уусгалт хандлалт-электролизийн аргаар баяжуулах үйлдвэр баригдаж эхэлсэн. Бенкалагын ордын исэлдсэн хүдрийг ашиглах ТЭЗҮ болон Барилгын зураг төсөл , инженерийн ажлыг Австриалын Calder Maloney компани гүйцэтгэж байна. Тус компани Касахстаны өвлийн-40градусын хүйтэнийг ч үл ажиран барилга угсаралтын ажлыг 1 жилийн дотор хийж гүйцэтгэсэн. Зөвхөн энэ хэсгийн нийт хөрөнгө орууулалт гэхэд 190сая доллар болсон. Calder Maloney компаний хувьд Казахстанд уул уурхайн барилга- инженерийн салбарт орж ирсэн хамгийн анхны гадаадын компани болсон.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ 2012 оноос эхлэн 2014-15 он гэхэд 20000 катодын зэс үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2012 онд 3500-5000тн катодын зэс үйлдвэрлэсэн цаашид жилд 7000тн үйлдвэрлэх боломжтой. Дэд бүтэцийн хувьд сайн хөгжсөн тааламжтай нөхцөлтэй 2 урсгалтай шинэ авто зам , Актюбинска-Костанай чиглэлийн төмөр замтай холбогдсон, 550кВ цахилгаан дамжуулах шугамтай гэх мэт. 2012оны 12 -р сард ОХУ-н Сбербанк уурхайн төсөлд зориулан 29 сая долларын урдчилгаа зээл олгосон. Зээл нь уурхайн нөөцийг нэмэгдүүлэх өрөмдлөг хайгуулан ажилд зориулагдана. Бенкала орд газрын геологиин бүтэцийн хувьд хоёрдогч диорит болон галт уулын гаралтай элсэн чулуулгын сунаж тогтсон судалтай. Английн Wardell Armstrong International компаний судлаж тооцолсоноор 1,56 сая тонн зэсийн нөөцтэй мөн алт , молибдений тодорхой хэмжээний агуулгатай гэж тогтоосон. 2010 онд хийсэн дахин нөөц тогтоох хэмжилт судалгаагар 0,45% агуулгатай 194,147 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй , 2сая тонн цэвэр зэсийн нөөцтэй гэж тогтоосон. Ордод үнэлгээ өгөх аттестатчилалын тооцолсоноор 042% зэсийн агуулгатай 133,521 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон. Бенкалагын орд ын зэсийн эрдэсжилтийн бүс нь гранодиорит агуулсан метасоматизм процессоор үүссэн кварц серицитийн судалд сунаж тогтсон. Эрдэсжилтийн бүс нь хөндлөн огтлогдсон конус хэлбэртэй нийт 800х 1200м талбай эзэлдэг. Бенкалагын ордын бүр Зөвлөлтийн үед 1976-1979 оны хооронд нийт 2100 тууш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэн олж нээж нөөцийг тогтоосон. Өрөмдлөгийн ажлаар үндсэн эрдэсжилтийн бүс болох 30м зузаантай хоёрдагч эрдэсжилтийн бүсийг нээсэн. 2006 онд Coville Intercorp кампани дахин хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэж Зөвлөлтийн үеийн тогтоосон нөөцийг баталгаажуулсан. Хоёрдогч эрдэсжилтийн бүсийн доор 700м гүнд халькопирит агуулсан сульфидийн хүдрийн бүсийг нээсэн. 2008-2010 онуудад нийт 61 өрөмдлөг , 7729 тууш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэн исэлдэлтийн бүсийг тогтоосон. Бенкалагын ордыг 270м өргөнтэй 950 м урт 25 м гүнтэй ил уурхайн аргаар олборлоно. Ил уурхайгаас гидравлик экскавотр мөн 45тн даацтай БЕЛАЗ маркын хүнд даацын автомашин ашиглан хүдэр тээвэрлэнэ. Хөрс хуулалт , хоосон чулуулгын овоолгыг ил уурхайгаас холгүй 1,5км зайд байрлуулсан. Ил уурхайд Японы Hitachi, Komatsu мөн Америкийн Katerpillar компаний уул уурхайн техникүүдийг ашиглаж байна. Бенкалагын ордыг исэлдсэн хүдрээс нь эхлэн ашиглана. Исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор , сульфидийн хүдрийг флотацийн аргаар баяжуулан авна. Урьдчилсан хийсэн туршилт судалгаагаар исэлдсэн хүдрээс 63% металл авалттай сульфидийн хүдрээс 85% металл авхаар тогтоосон. Хүдрийг 2 шатлалтай бутлана эхний шатанд хацарт бутлуур дараагын шатанд VSI (Vertical shaft impactor) буюу босоо алхан бутлуур ашиглан 20мм хүртэл бутлана. Бутлагдсан хүдрийг хүхрийн хүчлээр (агломерирование ) – бүхэллэгжүүлэн овоолгон уусгалтын талбайруу зөөвөрлөнө. Овоолго -Нуруулдан уусгалтын талбай ил уурхайн баруун талд байрлана нийт талбай 1 Х 3км хэмжээтэй. Хүдрийг конвейрээр зөөвөрлөн 6м өндөртэй нуруулдан овоолно. Овоолгон уусгалтын дараа баян уусмал SX-EW- solvent extraction (SX) and electrowinning (EW) -Хандлалт –Электролизийн үйлдвэрлүү орно. SX-EW-н үйлдвэрийн хүчин чадал 7000тн/жил цаашид 2 үе шаттай үйлдвэрлэлээ нэмэгдүүлнэ. Эхний шатанд өдөрт 25 тн катодын зэс үйлдвэрлэнэ, 2-р шаттанд үйлдэрлэлээ өргөжүүлсэнээр өдөрт 75тн катодын зэс үйлдэрлэхээр төлөвлөж байна. Энэ SX-EW- үйлдвэрийн бүрэлдэхүүнд бутлалт нунтаглалтын хэсэг, нуруулдан уусгалтын талбай мөн лаборатори , засварын газар , холбоо харилцааны хэсэг бүгд багтана. SX-EW Үйлдвэр нь 2014-15 он гэхэд жилд 10-20мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай болхоор төлөвлөж байна. .
Баяжуулах үйлдвэр
Нууралтан уусгалтын талбай
Уусгалт хандлалт-Электролизийн үйлдвэр
Хүхрийн хүчил хадаглах танк
Уусмалын сан
Ил уурхай
Нуруулдан уусгалтын овоолго.
Овоолгон уусгалтын процесс
Хүдэр тээвэрлэх БЕЛАЗ-ууд
URL: